Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Тогтвортой амьжиргаа 3" төслийн орон нутгийн дэмжих багийг чадавхижуулах сургалт боллоо

2017-06-22

"Тогтвортой амьжиргаа 3" төслийн хүрээнд Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хэнтий аймгуудын "Чадавх бэхжүүлэх баг"-уудын  сургалтыг зохион байгуулагдлаа.


Төслийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах явдал юм.

"Тогтвортой амьжиргаа 3" төслийн үндсэн зарчим нь сумын удирдлагууд төрийн санхүүгийн удирдлага болон засаглалын үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх явцыг үнэлэх сайн гүйцэтгэлтэй судад гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох системийг нэвтрүүлэх юм.


Дэмжих багийн гишүүд нь “Орон нутгийн Хөгжлийн сангийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн төслийг боловсруулах ба батлах, төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагааг явуулах, тайлагнах, холбогдох хяналт-шинжилгээ үнэлгээг хууль журмуудын дагуу хийх, түүнд иргэдийн оролцоог хангах чиглэлээр бүх шатны ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлага, болон иргэд олон нийтэд сургалт явуулах мэдээлэл түгээх зэрэг үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх юм.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%