“Шижид дүг” жишиг өрхийн эмнэлэгийн нээлтийн үеэр бас нэгэн арга хэмжээ болсон нь Чингэлтэй дүүргийн зүгээс 7-19 дүгээр хороодын Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн албан хэрэгцээнд зориулсан PRIUS-20 суудлын авто машин гардуулах үйл ажиллагаа боллоо.
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэддээ тусламж үйлчилгээ түргэн шуурхай үзүүлэх, эх, нярайн гэрийн эргэлт, ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны чанар, хүртээмж, давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү автомашиныг хүлээлгэн өгч байгаа юм.
Автомашиныг УИХ-ын гишүүн Д.Ганболд, Улсын их хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсч, Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэж ерөөлөө.