Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өдөрлөг амжилттай боллоо

2017-06-29

Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгдөөний дагуу өнөөдөр Улсын архивын ерөнхий газрын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Нээлттэй хаалганы өдөрлөгийг Орхон аймгийн Төрийн архивын тасаг, “Эрдэнэт үйлдвэр” УБҮ-ийн төрөлжсан архивын тасаг, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгууллаа.
  Өдөрлөгөөр 1933, 1944, 1956 онуудын хүн амын тооллогын лавлагаа, 1960-1990 оны хороонд ажиллаж байсан улсын 41 байгууллагын тушаал, бусад хадгалагдсан баримтуудаас лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгөхөөс гадна архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой арга зүйн зөвлөгөөг өгөх, ном гарын авлагын худалдаа зохион байгуулж, сонирхсон хүмүүсийн овог нэрийг монгол бичгээр уран бичих каллиграфийн үйлчилгээ үзүүлсэн байна.
   Ажлын багийн ахлагч Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Батжаргал өнөөдрийн үйл ажиллагаагаар мэргэжил арга зүйн зөвлөгөө-6, хүн амын тооллого, тушаалын лавлагаа- 20 гаруй хүн, Каллиграфи бичлэгээр 70-аад хүн нийтдээ 100 орчим хүн үйлчилгээ авсан тухай мэдээллээ.
   Ажлын баг Хуваарийн дагуу маргааш Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Нээлттэй хаалганы өдөрлөг хийгээд буцах юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%