Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТЭРГҮҮЛЭГЧИД “ХҮНИЙ ХӨГЖИЛ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2017-06-30

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.06.30/ аймгийн ЗДТГ-аас “Эрүүл хот”, “Иргэний эрх зүйн боловсрол”, “Хүний хөгжил” зэрэг аймгийн 3 дэд хөтөлбөрийг танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчид “Эрүүл хот”, “Иргэний эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрүүдийг боловсруулалтын шатанд буцааж, харин “Хүний хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.
Уг хөтөлбөр нь “Эрүүл Дарханчууд”, “Багшийн хөгжил”, “Спортлог Дарханчууд”, “Архигүй Монгол хүн”, “Тохилог орчин-Эко хороолол”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зэрэг нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн “Малгай” хөтөлбөр юм. Монгол улсын хэмжээнд “Хүний хөгжил” хөтөлбөр огт байдаггүй ба манай аймагт анхдагч болж хэрэгжинэ хэмээн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан тайлбарлав.
Аливаа улс орны хөгжлийг эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хөгжил дэвшил, үйлдвэрлэх хүчний өсөлтөөр хэмждэг байсан хандлагаас дэлхий даяараа татгалзан 1990-ээд оноос эхлэн хүний хөгжлөөр хэмжих болжээ. Учир нь хүн бол аливаа үндэстний жинхэнэ баялаг учраас улс орны хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь тухайн улсын хүн амын хөгжлийн түвшин байдаг. Хүний хөгжил гэдгийг маш энгийнээр тайлбарлавал хүний  сонголтыг өргөжүүлэх боломж, энэ боломжийг бий болгоход шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх, хөдөлмөр эрхлэн, орлоготой амьдрах байдал юм. 
Дархан-Уул аймгийн хүн амын өсөлт дунджаар 0,26 хувь байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд төрсөн эхийн тоо,  шилжин ирэгсдийн тоо буурах хандлагатай байгаа тухай тэрбээр мэдээлж байна. 
Тиймээс Дархан-Уул аймгийн хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Хүний хөгжил” дэд хөтөлбөрийг боловсруулжээ. 
Хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийг хамгаалах, Боловсролын чанарыг сайжруулах, Амьжиргааны чадавхыг дээшлүүлэх (эдийн засаг, санхүүгийн хараат бус байдал), Хотын соёлыг хөгжүүлэх, хэвшүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн ба хүн амын дундаж наслалтыг 69.0-т хүргэх, төрөлтийн түвшинг эргэн нөхөгдөх түвшинд байлгах замаар хүн амын тогтвортой өсөлтийг хангах, чанартай боловсрол, мэдлэг, чадварыг эзэмших, зөв төлөвших, тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, амьдралын зөв дадал, хэвшилтэй, үндэсний дэвшилтэт уламжлал, өв соёлоо дээдэлсэн Дарханы иргэн хүнийг төлөвшүүлэх, орон нутагт хүн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлж, хүн амын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгох шат дараалсан арга хэмжээг авах, эдийн засгийн өсөлтийн өгөөжийг зохистой хуваарилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажиллах хүчний нөөцийг төлөвлөлттэйгээр үр дүнтэй ашиглах замаар хүн амыг ажилтай, орлоготой болгож,  ажилгүйдлийн түвшинг 9.0 /Монгол Улс-9.0/ хувьд хүртэл бууруулах, нийгмийн даатгалд хамрагдах хувийг 85.0 /Монгол Улс- 95/-д хүргэхээр зорьж байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%