Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-07-06

БНСУ-ын Кёнги аймаг, Дархан-Уул аймгийн найрамдалт харилцааны хүрээнд 5 дахь удаагаа манай аймагт айлчилж буй  зочид төлөөлөгчдийг өнөөдөр /2017.07.06/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан нар 1 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцууллаа.  
Дархан хотын ууган сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын тухай тус сургуулийн захирал н.Баттулга Кёнги аймгийн төлөөлөгчдөд танилцуулсан ба тэрбээр сурагчдынхаа аж амьдралын нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн талаар мэдээлсэн юм.  
Тус сургууль нь Дархан сумын 6 дугаар баг буюу төвөөс алслагдсан бөгөөд гэр хорооллын айл өрхийн хүүхдүүд дийлэнх хувийг эзэлдэг. Үүний 70 орчим хувь нь 70 гаруй хувь нь дундаж болон түүнээс доогуур орлогчтой зорилтод бүлэгт хамаардаг байна.  
Уг сургуулийн суралцах орчныг сайжруулах зорилгоор аймгийн удирдлагуудаас хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь КОЙКА ОУ-ын байгууллагатай хамтран  “Өсвөрийн хөгжил” чиглэлээр сайн дурын гишүүн томилон ажиллуулж, “Ухаалаг анги”  байгуулах төсөл юм.   Кёнги аймгийн Төлөөлөгчид 1 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны эцэст тус сургуульд комьютер, техник хэрэгсэл,  “Смарт анги” байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхэд анхаарал тавих болно гэв. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%