Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 төслийн хүрээнд 4 сумын гүн өрмийн 5 худгийг засварлаж, ашиглалтанд хүлээн авлаа

2017-07-14

Мерси Кор Монгол ОУБ-нь малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл,  зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2(LTS 2)” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд зөвхөн Ховд аймгийн зорилтот 7 сумаас 8 төслийн санал ирүүлсэнээс  2 төсөл шалгарсаны нэг нь  Гүн өрмийн дарагдсан худгийг сэргээн засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах төсөл юм. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн "Эвлэл" компаний төсөл шалгарч Дарви , Алтай, Үенч,  Булган зэрэг зорилтот 4 сумын нутагт эвдэрч  гэмтсэн, дарагдсаны улмаас  ашиглагдахгүй байсан инженерийн хийцтэй гүн өрмийн 5 худгийг засаж ашиглалтанд оруулан хүлээлгэн өглөө. 



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%