Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-07-16

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.07.16/ Хууль, Эрх зүйн хэлтсээс “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийг танилцуулж, хэлэлцүүллээ.
“Нээлттэй нийгэм форум” ТББ-аас иргэдэд тулгамдаж буй хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга хэрэгсэл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох үүднээс үндэсний хэмжээнд 2016 оны 05-11 дүгээр сард 7 аймгийн 30 сум, нийслэлийн 4 дүүргийн нийт 1630 иргэнийг хамруулан шууд ярилцлагын аргаар судалгаа явуулсан бөгөөд иргэдэд өдөр тутамд тулгарч буй бэрхшээл, түүнийгээ шийдвэрлэж байгаа зан төлөвийг сүүлийн 3 жилд тулгарсан бодит байдалд үндэслэн судлахад ажил, эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд 35,7 хувь буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна гэсэн тайлан дүн гарчээ.
Мөн хоёр хүн тутмын нэг нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд тодорхой үйлдэл хийдэггүй бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “Юу ч хийгээд нэмэргүй юу хийхээ мэдэхгүй” байна” гэж хариулсан нь иргэдийн  эрх зүйн чадавхыг дээшлүүлэх шаардлага буйг харуулж байна хэмээн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэлийг тайлбарлалаа.
Тиймээс ““Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх, иргэдэд хуулиар олгогдсон эрх зүйн боломжийг үр дүнтэй ашиглах нөхцөлийг нэмэгдүүлэх, иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулах, эрэлт хэрэгцээнд нийцсэн албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж, ажиллах юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Тэргүүлэгчдийн зүгээс иргэдэд хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаанд хялбар ойлгомжтой аргыг ашиглах, удирдах албан тушаалтнуудад чиглэсэн сургалт явуулах, өсвөр залуу үеийнхэнд шинээр гарсан хууль тогтоомжийн тухай мэдээ мэдээллийг Иргэний боловсрол хичээлээр дамжуулан хүргэх, хамгийн гол нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгөх “Цахим хөтөч”-ийг ажиллуулах зэрэг хүнд хүрсэн, амьдралд ойрхон байдлаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналуудыг тусган, хэрэгжүүлэх үүрэг өгч, 100 хувийн саналаар баталсан юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%