Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар:
- Дүүргийн газар зохион
байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн тухай
- Орон гэргүй тэнэмэл
иргэдийг нийгэмшүүлэх ”Гэртээ харих зам” хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилтийн
тухай
- Дүүргийн эдийн засаг,
нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийн тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
- Урамшуулалд өөрчлөлт
оруулах тухай
- Бусад гэсэн асуудлуудыг ИТХ-ын дарга Э.Ганбат танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.