Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг сумын хэмжээнд зохион байгуулж байна

2017-08-08


Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 28 өдрийн №42 тоот тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг  сумын хэмжээнд зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Ууганбаяраар ахлуулсан 15хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 8 дугаар сарын 1-ний өдөр Чингис хотод сургалтанд хамрагдав.



Үүний дараа сумын ИТХ-ын даргын 8 дугаар сарын 2-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  хэлэлцүүлгийг баг тус бүрт зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг байгуулан багуудаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг тусган ажиллаж байна. 

Мөн энэхүү хэлэлцүүлэг сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимаар 8 дугаар сарын 20 –ний дотор хэд хэдэн үе шаттай  зохион байгуулагдах тул   Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа тус хэлэлцүүлэгт оролцон өгөх боломжтой юм.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%