Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2017-08-17

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Чингэлтэй дүүргийн хэмжээнд  хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр дүүргийн Хурлын танхимд хуралдлаа
Хурлаар ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн олон нийтийн хэлэлцүүлгийг дүүргийн болон хороодын хэмжээнд зохион байгуулах талаар  ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцож үүрэг даалгавар өгөв. 

Чингэлтэй дүүрэгт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн нэгдсэн хэлэлцүүлэг энэ сарын 24-нд,  19 хороодын иргэдийн дунд энэ сарын 25-аас 28-ны хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Мөн үеэр ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах журмын талаар танилцууллаа. Журамд хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй байх, хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан байх, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах Ажлын хэсэг шийдвэрлэх зэрэг зарчмууд багтжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%