Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төвийн болон Хангайн бүсийн улсын байцаагчдын сургалт болж байна

2017-08-22

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Төвийн болон Хангайн бүсийн аймгуудын Улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор тус байгууллагын хэрэгжүүлж буй Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн үндэсний хөтөлбөр зэрэг холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, дээрх хуулиудыг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаарх сургалт, уулзалтыг манай аймагт зохион байгуулж байна.



2 өдөр үргэлжлэх энэхүү сургалтад Өмнөговь, Эрдэнэт, Дундговь зэрэг 9-н аймгийн 30 гаруй улсын байцаагч удирдлагууд мөн манай аймгийн бизнес эрхлэгчид оролцож байна. Уулзалтаар өрсөлдөөний тухай хуулийн танилцуулга, холбогдох кейс, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, түгээмэл тохиолдож буй зөрчлүүдийн талаар хэлэлцэн харилцан санал солилцох ажээ. Монгол улсын зах зээл дэх өрсөлдөөний орчныг хэрхэн сайжруулах, бие биенийхээ хийж хэрэгжүүлж байгаа үлгэр жишээ ажлуудаас суралцах давуу талтай юм байна.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%