Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг байгуулагдан ажиллаа

2017-09-11

2017 оны 09 дүгээр сарын 11

Сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан хөдөөгийн айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, ИТХ, ЗДТГ-ын хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлын удирдамжийн дагуу тус сумын Онон, Норовлин, Барх, Хурх багуудад 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд дараах ажлын хэсгүүд томилогдон ажиллаа.

Онон багт:   Б.Алтангэрэл / ЗД-ын орлогч/, А.Амархүү /Байгаль хамгаалагч/

Норовлин багт: Л.Балжмаа /багийн Засаг дарга/, Ч.Сансартуяа /нийгмийн халамжийн мэргэжилтэн/

Барх багт: В.Чулуун /багийн Засаг дарга/, Н.Ганболд /байгаль хамгаалагч/

Хурх багт: Д.Өлзийнаран /НБТүшмэл/, А.Амархүү /байгаль хамгаалагч/

 

Хурх багт нийт  24 айлаар орж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хадлангийн мэдээ мэдээлэл авлаа.” ЭНСАДА” компанитай тохирсон 500 га талбайгаас ногоон тэжээл бэлтгэх ажилд одоогоор 180-аад га талбайд ногоон тэжээл бэлтгээд байна.

            Онон багт иргэдэд Сум орон нутагт хийгдэж буй ажлууд, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Онон багийн хэмжээнд нийт 63 өрх  3500 тн байгалийн хадлан бэлтгэхээс 2813 тн бэлтгэж өвөлжилтийн бэлтгэл ажил 75% тай явагдаж байна.

Барх багт нийт 50 гаруй өрхөөр орж  хадлангийн явц ямар байгаатай танилцлаа. Танилцах явцад Бархын адаг, зүүн Номгон, Эгийн Годигорт хадлан муу байгааг иргэд хэлж байлаа.               

Одоогоор байдлаар “ЭНСАДА” компани тариан талбайд ногоон тэжээл бэлтгэхээ тус багаас айл өрх очоогүй байна. Барх баг нийт 3500 тн хадлан тэжээл бэлтгэж авахаас одоогоор 1010 тн буюу 10100 ш бухал бэлтгээд байна.

Норовлин багийн нийт мал бүхий 39 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцсан байна. Одоогоор 2597 бухал аваад байгаа юм

Сумын хэмжээнд зуншлага тааруу байснаас шалтгаалан хадлангийн гарц тааруу байгаа хэдий ч айл өрхүүд тодорхой хэмжээгээр хадлан бордоогоо бэлтгэх ажил эхлээд явж байна. Нийтдээ өвөлжилтийн бэлтгэл ажил сумын хэмжээнд 65 хувьтай явагдаж байна.  





УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%