Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-09-13

        2017 оны 9 дүгээр сарын 12

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд тусгагдсанаар  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 22 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 80 дахь жил  тохиож байгаатай холбогдуулан сумын ИТХ, ЗДТГ, сумын ЦАУЗБСКомиссоос тус өдрийг 9 дүгээр сарын 12-ний өдөр зохион байгууллаа.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн арга хэмжээ сумын “Тоонот” толгойд байрлах “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөх ёслолын арга хэмжээгээр эхэлсэн бөгөөд нээлтэнд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл, Төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо.

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлд аймгийн ИТХ-аас гарын бэлэг гардуулах, хүндэтгэл үзүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, 108 зул бадраах зэрэг ажлуудыг сумын иргэний танхимд зохион байгуулсан бол ЕБС-ийн спорт зааланд ахлах ангийн сурагчдад “Хэлмэгдүүлэлт”-ийн талаар хичээл заах, баримтат кино үзүүлэх зэрэг арга хэмжээ болж өнгөрлөө. Мөн энэ өдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд “Гэрэл” дохио асаан хүндэтгэл үзүүллээ.









УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%