Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭЦЭГ ЭХИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2017-09-18

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран анх удаа 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ. Тус зөвлөгөөнд манай аймгаас эцэг эхчүүдийн төлөөлөл холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцох юм байна. Манай улсад сүүлийн үед хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн талаар нэлээдгүй ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү эцэг эхийн үндэсний зөвлөгөөн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гал голомт үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал,, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэхээрээ онцлогтой.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%