Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцож хамтын ажиллагаа тогтоох, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах зорилгоор “Чингэлтэй 25 аялал”-ыг зохион байгууллаа.
Аялалд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд хамрагдаж есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн ИТХ-ын дотоод зохион байгуулалт, хороодын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлээр харилцан сайн туршлага судалж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялав.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Галхүү зочдыг хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй ажлын товч тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино. 15 сум, 58 багтай, хүн ам 63307. Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм.
Тус аймаг нь Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноёын богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг 3000 метр хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба,Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говь, уул нуруу, говь тал хосолсон уул толгод, өвс ургамал нь жигдэрсэн сайхан газар байлаа
Биднийг хүндэтгэн хүлээн авсан Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газарын хамт олон, нийт Өмнөговьчууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХАМТ ОЛНООС