Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МУ-ЫН ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН А.ЧҮЛТЭМИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЖ ДУРСГАЛЫН САМБАР БАЙРЛУУЛЛАА

2017-09-25

БНМАУ-ын Гавъяат барилгачин Ашхүүгийн Чүлтэм нь Дархан хотын Силикат тоосго шохойн үйлдвэр 1965 онд байгуулагдахад анхны даргаар томилогдон ирж “Алтан гадас” одонт улсын тэргүүний энэ хамт олныг 1992 он хүртэл тасралтгүй удирдан ажилласан байна. Тиймээс тус компанийн үе үеийн албан хаагчид болон үр хүүхдүүд нь Ашхүүгийн Чүлтэмийн 90-н насны ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дурсгалын самбар байрлуулахаар болж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж дэмжигдсэн юм. Ашхүүгийн Чүлтэм нь байгууллагын хамт олныг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн менежментийг ур чадвараар ханган, залуу үеийг сурган хүмүүжүүлэх онцгой авьяас чадвартай, өндөр мэдлэгтэй удирдах ажилтны хувиар Монгол улс даяар үнэлэгдэж чадсан байна. Өнөөдөр /2017.09.22/ түүний үр хүүхдүүд хамт ажиллаж байсан үе үеийн ажилтан албан хаагчид хамтдаа дурсгалын самбарыг “Силикат” ХХКомпаний конторын үүдэнд болон түүний амьдарч байсан Дархан хотын шинэ Дарханы хуучин хорооллын 2 дугаар байшингийн 2 дугаар орцны булангийн ханан дээр дурсгалын самбар байрлууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%