Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг баталгаажуулах, төр өөрийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулах саналтай байгаагаа аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ дарга А.Ишдоржид танилцууллаа.
Уг ажлын хүрээнд "Харилцах дэвтэр"-ийг нээж, сум, багийн иргэдээр аялуулан санал цуглуулах, санал авах ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд үүрэг өгч, үр дүнтэй зохион байгуулах, ирсэн саналыг нэгтгэж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх, санал авах дэвтрийн зардлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэв.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ дарга А.Ишдорж иргэдийн амар тайван амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах чиглэлээр санал санаачилга гарган ажиллаж байгааг дэмжин холбогдох зардлыг шийдвэрлэх, иргэдээс авах саналыг цуглуулах ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. /Монцамэ/