Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-10-03

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 2017.10.03 ны өдөр болов. Ээлжит хуралдаанаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун Хаяг, дугаар олгох тухай мэдээлэл хийлээ. Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах “Минж проперти” ХХК-ийн 70 айлын нийтийн орон сууц, Дархан сумын 3 иргэний хувийн орон сууцанд хаяг дугаар олгох асуудлыг Тэргүүлэгчид дэмжлээ.

Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр” хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийн ахлагчаар Сумын хөгжлийн бодлогын хорооны дарга Я.Бат-Очир ажиллана. Шалгалтын ажлын удирдамж, хяналт үнэлгээний хуудас гарган шуурхай зохион байгуулж 10 дугаар сарын 15-ны дотор ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнахаар болсон байна.

Түүнчлэн тус хурлаар Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 7 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.Үүнд: “Алтан гадас” одон-3,” “Хөдөлмөрийн хүндэт медаль”- 2 “Цэргийн хүндэт медаль”-2  хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  аймгийн Засаг даргад уламжлав.
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%