Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ээлжит хуралдаанаа энэ сарын дөрвөнд зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын ГХУСАЗСЗ-ийн болон бусад байгууллага хамт олны хэмжээнд зохиож буй ажлын тухай мэдээлэл
2. Хүүхэд оролцсон болон өртөж хохирсон хүүхдийн судалгаанд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хамтарч ажилласан ажлын үр дүнгийн тухай
3. “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх” зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай гэсэн гурван асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2017 оныг “ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖИЛ” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, эцэг эх, багш, сургуулийн хамт олныг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж дээрх хугацаанд багагүй ахиц гарч буйг албаны хүн мэдээллээ. Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор жилийн турш үргэлжлэх болзолт уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж, сумдын салбар зөвлөлийн дарга, ГХУСА хариуцсан түшмэл, олон нийтийн цагдаа нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулж мэдээлэл, арга барилаар хангах гэх мэтчилэн ажлуудыг аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн нь дээрх гурван сумын сонсголоос харагдаж байв.