Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

2017-10-06

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу жил бүр орон нутгийн хэмжээнд Төрийн албаны тухай хууль, холбогдох журам, зааврууд, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох, төрийн байгууллагын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зарцуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, “Зөвлөн зааварлах” ёстой байдаг. Энэ дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сард төрийн байгууллагуудад зөвлөн зааварлах ажлыг зохион явуулжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2017.10.05/ 4-н сумын ЗДТГ, Сумдын төсвийн байгууллага, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, ЕБС, СӨБ-ийн нийт 40 гаруй хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулсан “Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явууллаа. Дархан-Уул аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг давтан сургах, чиглэл өгөх зорилготой ажээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%