Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2017-10-10

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд байгуулан нээлтээ хийлээТөслийн багийнхан уг төвийн нээлтийн өмнө аймгийн удирдлагуудтай уулзаж  төслийн үйл ажиллагааны чиглэл болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж, аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо. 

Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл нар оролцлоо. 

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: “Аймаг орон нутгийн удирдлагуудад ирж байгаа өргөдөл санал хүсэлтийн 80 хувь нь залуучууд ажлын байр хүссэн өргөдөл, хүсэлт их ирдэг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийн үйл ажиллагаа тодорхой хувь нэмрээ оруулах байх. Тиймээс бид аймгийн удирдлагуудын зүгээс дэмжин хамтран ажиллахад таатай байна” гэдгийг онцоллоо. Мөн түүнчлэн 2016-2020 он хүртэлх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын асуудлуудыг түлхүү тусгасан байдгаараа улсад дээгүүрт үнэлэгдэж байгаа юм. Тиймээс цааш цаашид нийгмийн салбарын энэ мэт асуудлуудыг шийдвэрлэхэд бодит үр дүн гарна гэдэгт аймгийн удирдлагуудын зүгээс онцолж байлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%