Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид, ажилтан, албан хаагчид Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчинг бэлтгэж буй та бүхний ард иргэдийнхээ эрүүл мэнд, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж барашгүй билээ .
Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэж ирсэн 75 жилийнхээ туршлага, сургамждаа тулгуурлан даяаршиж буй нээлттэй нийгмийн шинэ үеийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх үйлсдээ улам их амжилт гаргахыг та бүхнээс хүсье.
Эрүүл мэндийн эгэлгүй их ачтан-цагаан нөмрөгт баатруудын
цаглашгүй их ач буян үеийн үед мандан дэлгэрч,
мөнхөд дурсагдаж байх болтугай.
.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ