Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ховд аймгийн Дөргөн сумын малчдын хувьд худаг усны хүрэлцээ муу байна

2017-10-11

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах Засгийн газрын 2017 оны 06-р сарын 28 ны өдрийн 186 тоот тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2017 оны 05,О6, 07 тоот албан даалгавруудын хэрэгжилтийн биелэлтийг шалгах, малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг судалж, цаашид анхаарах ажлын төлөвлөгөөндөө тусгах зорилгоор Ховд аймгийн удирдлагууд хөдөөгийн сумдад ажиллаж байна. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Тогтвортой амьжиргаа-3 төслийн менежер Ж.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дөргөн  суманд ажиллаж тухайн сум, сумын малчид өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан, намаржааны байдал ямар байгаатай газар дээр нь танилцлаа. 


Урьд жилүүдийг бодвол гантай, өвс ургамал муутай учраас тус сумын малчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан багахан өвс хадлан бэлтгээд одоо өөр баг, сум, аймгийн нутаг дамжин отроор нүүдэллэн намаржиж байна. Өвс ургамал дагасан мал, малчид 5-6 хоноод л нүүдэллэж байгаа бөгөөд хур чийг муутай байснаас шалтгаалан худаг усны хүрэлцээ муу байгааг малчид ярьж байлаа.  

Мал аж ахуйн 4 багтай Дөргөн сумын хувьд ирэх өвөлдөө сумын дүнгээр 169.0 мянган толгой мал өвөлжихөөр байна. Тус сумын удирдлагуудын танилцуулсанаар  сумын дүнгээр 1222 тн өвс, 202 тн гар тэжээл, 321 тн хужир шүүг бэлтгэжээ. Харин сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс бэлтгэх ажил 100 хувь хийгдсэн бол, 30 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэх ажил хийгдээгүй байгаа ч 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 89,3%-тай хангагдсан гэж ажлын хэсгийнхэнд танилцуулав.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%