Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93,6 ХУВЬТАЙ ХАНГАГДЖЭЭ

2017-10-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.10.30/ аймгийн Засаг даргын Орлогч Т.Ганболд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллийг хүргэлээ.  
Дархан-Уул аймгийн Засаг даргын А/258 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг зохион байгуулалтын -6, дэд бүтэц, их засварын ажлын -6, хөдөө аж ахуйн салбарын -8, бусад -7 төрлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Орхон сумын ЗДТГ-ын барилгын дулааны шугам шинэчлэн солих, Ахмадын байрны засвар, дулааны шугамыг шинэчлэх, “ЭМТ Наран”  ОНӨААТҮГ-н Уурын зуухны засвар, Дархан сум 10-р цэцэрлэгийн барилгын гадна бохир усны шугам засвар, “ГОС ХОТ” ӨЭМТ-ийн сантехникийн засвар, Долоон СӨХ-д зоорийн давхрын инженерийн шугам сүлжээ засварлах, 5 дугаар цэцэрлэгийн сантехникийн засвар зэрэг ажлуудыг  нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан дараах асуудлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилт авч өвөлжилтийн бэлтгэл хангасан байна.
Мөн Энэ онд нийт 21,9 мян. га-д тариалалт хийсэн. Үүнээс: / буудай 14,2 мян. га-д, арвай 812 га-д, гурвалжин будаа 30 га-д, тосны ургамал 4,9 мян.га-д, төмс 855,6 га-д, хүнсний ногоо 984.4 га-д, малын тэжээл  90 га-д/ бэлджээ.
Гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтад муугаар нөлөөлж  нийт 3.8 мян.га талбайн ургацыг алдаад байна. Үүнээс /буудайн 1,0 мян. га, тосны ургамал болон малын тэжээл тарьсан 2,8 га талбайгаас малын тэжээл бэлтгэсэн байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%