Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ҮНДСЭН ТОСГОН”-ЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ

2017-10-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь онцлох сэдэв байлаа.
Дархан сумын 6 дугаар багт байрлах 1960-1969 онуудад баригдсан хойд  чиглэлийн авто зам дагуу байрлалтай 2 давхар тус бүр 8 айлтай 8 брак байр, 5-р багт“Агромаш” ХХК-ний замын эсрэг талд байрлалтай 2 давхар модон бүтээцтэй тус бүр 8 айлын 7 брак байр,4-р багт байрлах 2, 3, 4, 5 дугаар байр нийт 19 ширхэг брак байрнуудыг сонгосон. Эдгээр орон сууцнууд нь газар хөдлөлт, галд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нь Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  буулгаж дахин төлөвлөн барилгажуулах шаардагатай байна.      
“Үндсэн тосгон” буюу дарханчуудын нэрлэж заншсанаар Брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулах нь Дархан сумын 5, 6 дугаар багийн иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил бөгөөд 6 дугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Г.Эрдэнэсүх уг ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. 
Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах, Орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,  Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тайланг хэлэлцэх нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд баталгааждаг бөгөөд Тэргүүлэгчид уг асуудлыг ихээхэн сайшааж,  2018 оны төсөвт багтаан шийдвэрлэхээр дэмжлээ.  
Дархан сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийт 12 байранд 80 гаруй айл өрх амьдардаг бөгөөд эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй,  аюулгүй орчин бүрдээгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
Эхний ээлжид 3 байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ба аймгийн Засаг дарга, газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчид нь 3 талт гэрээг байгуулж, мөн төслийн үйл явцыг хянах, гомдол санал хэлэлцэх нөхөн олговрыг тогтоох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог байгуулан ажиллах юм. 
Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зурганд үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтад оруулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхэд иргэд түр суурьших орон сууц руу нүүх шаардлагатай бөгөөд түр орон сууцаар төсөл хэрэгжүүлэгч хангах, төсөл хэрэгжүүлэгч  газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төлөөлөн эрхийг шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%