Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Шувуун саарал" богино өгүүллэг, уран уншлагын наадамд 100 гаруй авьяастнууд оролцлоо

2017-10-28

Ховд аймгийн нийтийн номын сан, Дэлхийн Зөн Ховд ОНХХ хамтран Монголын шинэ үеийн утга зохиолыг  үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 111 жилийн ойд зориулсан "Шувуун саарал" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг  21 дэхь жилдээ 10 дугаар сарын 28-ны өдөр  амжилттай зохион байгуулав.  

Монголын шинэ үеийн утга зохиолыг  үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, сурагчдын сэтгэлгээг идэвхижүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, тэдний хэл яриаг зүгшрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон явагддаг тус наадамд аймгийн төвийн 8 сургууль, 17 сумын  ЕБС-ын  1-12 дугаар ангийн сурагчид болон оюутан залуус, насанд хүрэгчдээс бүрдсэн  нийт 100 гаруй авъяастан оролцож, 1-4 дүгээр анги, 5-8 дугаар анги, 9-12 дугаар анги, Оюутан залуус, иргэд гэсэн 4 насны  ангилалаар өрсөлдсөн байна.  

Наадмын нэгдүгээр үе шатны насанд  хүрэгчдийн ангилалд:

1-р байранд  Ховд их сургуулийн оюутан Сарангэрэл

2-р байранд  Ховд их сургуулийн оюутан Лхамноржин

3-р байранд  Ховд их сургуулийн оюутан Байгалзаяа 

Тусгай байранд  иргэн Эрдэнэцогт

Тусгай байранд  Ховд их сургуулийн оюутан Нямцэцэг  нар  тус тус  шалгарлаа.


 

9-12 ангийн сурагчдын ангилалд: 

1-р байранд  Манхан сумын ЕБС-ийн 12в ангийн сурагч Ч.Баярмаа

2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хуралай

3-р байранд  Эрдэнбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Ш.Баярмаа

Тусгай байранд  Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Агерке

Тусгай байранд  Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12б ангийн сурагч Батцэцэг нар тус тус  шалгарав.

 

5-8 ангийн сурагчдын ангилалд:

1-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Ш.Амаржаргал

2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Д.Хишигдэлгэр 

3-р байранд  Дуут сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Г.Маргадмаа

Тусгай байранд  Дөргөн сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Э.Буянтогтох

Тусгай байранд  Цэцэг сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Б.Алтан-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

 

1-4-р ангийн сурагчдын ангилалд: 

1-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Б.Отгоншагай

2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч А.Мөнхцэцэг

3-р байранд  Ерөнхий боловсролын 7-р сургуулийн 1а ангийн сурагч Ц.Нандин-Эрдэнэ

Тусгай байранд  Манхан сумын ЕБС-ийн 4в ангийн сурагч М.Агиймаа

Тусгай байранд  4а ангийн сурагч Т.Эмүжин  нар тус тус шалгарсан байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%