Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХААН БУГУЙВЧ-ХАТАН СҮЙХ” ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2017-11-14

Дархан, Улаан-Үд хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртээх 1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот, ЗСБНХУ-ын Буриадын Автономит Улсын Улаан-Үд хотуудын хооронд ах дүү хотын найрамдалт харилцааны анхны гэрээ байгуулагдсан түүхтэй ажээ. Энэхүү гэрээ нь Дархан хотын хувьд дэлхийн улс орны хотуудтай ах дүү, эгч дүү хот болж гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэслэлийг тавьсан төдийгүй найрамдалт харилцааны анхдагч нь болсон гэдгээрээ онцлог юм. Түүхт 50-н жилийнхээ хүрээнд өнөөдөр /2017.11.14/ 2 хотын удирдлагууд найрамдлаар овоглосон Дархан хотын бэлэг тэмдэг болсон Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат, Улаан-үд хотын Захирагч Александр Михайлович Голков нар болон ИТХ-ын Тэргүүлэгчид, 2 хотын төр захиргааны  байгууллагын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%