Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХИМИЙН ХОРТОЙ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН САЛБАР ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА

2017-11-15

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.11.15/ Мэргэжлийн хяналтын газраас “Химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах бодис, бордооны ашиглалт, хадгалалт, устгалын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний тухай” мэдээллийг хүргэв.

   Дархан-Уул аймгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж буй 37 ААНБ хяналт шалгалтад хамрагдсанаас төрийн өмчит 4, хувийн хэвшлийн 13, ерөнхий боловсролын 11 сургууль, их дээд 2 сургууль, судалгаа шинжилгээний лаборатори 5, хими цэвэрлэгээний газар 2 тус тус байна. Тус газрууд давхардсан тоогоор 1400 нэр төрлийн 5541.15 т химийн хортой болон аюултай бодис ашиглаж, хадгалж байна.

    2013 онд химийн хорт болон аюултай бодисын ашиглах тусгай зөвшөөрөлтэй 7 ААНБ байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 17 ААНБ болсон бөгөөд химийн бодисын эрсдэлийн үнэлгээтэй 7 ААНБ байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 16 ААНБ болж нэмэгджээ. Үүнд Ургамал хамгаалах химийн бодис, химийн хортой ба аюултай бодисын  сав баглаа боодол, арьс ширний үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодис зэрэг олон төрлийн бодис багтдаг ба эдгээрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж буй эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьдаг байна.

    Тэр дундаа өдөр тутам хэрэглэж буй хуванцар савны код тэмдэглэгээний талаар аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан, ажилчдад, иргэдэд таниулан сурталчлах тал дээр онцгойлон анхаардаг гэв.  

     Гэвч Дархан-Уул аймагт химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 54% нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй, химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршил стандартын шаардлага хангаагүй, эрсдлийн үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн учир аймгийн Засаг даргын дэргэд “Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар  зөвлөл” байгуулах, төсвийн байгууллагын  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилд зарцуулах  зардлыг  төсөвт  суулгаж  хэрэгжилтэд нь хяналт тавих, зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа хугацаа  хэтэрсэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах хүртэлх хугацаанд зориулалтын агуулахад түр хугацаагаар  төвлөрүүлэн хадгалах ажлыг зохион байгуулах зэрэг саналыг Мэргэжлийн хяналтын газраас тавилаа.

    Тэргүүлэгчид уг асуудлыг ажил хэрэг болгох зүйтэй хэмээн үзэж, үүний тулд дараагийн хурлаар “Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар  зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг боловсруулан танилцуулж хэлэлцүүлэх үүрэг өглөө.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%