Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНАЙ АЙМАГТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-11-22

Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын хэсэг /2017.11.21/ манай аймагт хүрэлцэн ирлээ. Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийж аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах ажлыг энэ сарын 24-ний өдрийг хүртэл явуулах юм байна. Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход оршжээ. Иймд иргэд та бүхэн өргөдөл, гомдол, саналаа аймгийн ЗДТГ-ын №1 тоот өрөөнд биеэр ирж өгөхийн зэрэгцээ 98009859 утсаар холбогдон мэдээлэл өгөх боломжтой юм байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%