Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-11-25

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн урлаг зааланд эхэллээ. 
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов. Тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байна. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилготой энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүрэгт уламжлал болгон зохион байгуулж байгаа тухай дурдаад нийт тамирчдад амжилт хүслээ. 

Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооны 50 гаруй шатар сонирхогчид оролцож байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 25,26-ны өдрүүдэд дүүргийн  ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн урлаг зааланд явагдаж аваргаа шалгаруулах юм. Дүүргээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчид Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 
Тэмцээний шүүгчээр Нийслэлийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Монгол улсын аварга, олон улсын шатрын холбооны улсын Шүүгч М.Гүнбаяр, Шүүгч Б.Анхбаяр нар ажиллаж байна. 
НИЙТ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ. 







УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%