Өнөөдөр 13, 14, 15, 16-р хорооны иргэдтэй уулзав. Уулзалтад дүүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнийн Ганбат, Засаг даргын орлогч, холбогдох хэлтэс, албадын дарга нар, тухайн хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгөн санал, хүсэлтийг нь сонслоо.
Энэ онд дүүргийн 15-20 хороонд 1100 гэрэлтүүлэг шинээр хийж, “Хөдөлгөөнт оффис”-ыг анх удаа санаачлан хэрэгжүүлж, “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн зэрэг олон онцлох ажлыг иргэд маань өндрөөр хүлээн авч байна.
Иргэдтэй хийх уулзалт 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.