VIP76.mn мэдээллийн сайтын Эксперт буланд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. /Ярилцлагыг О.Батзаяа/
Тэрээр,
·
2008-20012 онд СБД-ийн
ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга
·
2012-2016 онд СБД-ийн
Засаг даргын орлогч
·
2016 оны 11 сараас
СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.
-ТА СБД-ИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД 2012 ОНООС
ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН. ТЭГЭХЭЭР ТАНЫ ХИЙСЭН АЖЛЫГ ЭНЭ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ГЭХЭЭСЭЭ
ИЛҮҮ ӨМНӨХ ЖИЛҮҮДТЭЙ ХОЛБОЖ ЯРИХ ЁСТОЙ БАЙХ...
-2012-2016 онд
дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор
ажилласан. Мэдээж Ардчилсан нам эрх барьж байсан учраас дээд, доод аль ч
түвшиндөө түшиг тулгууртай, ойлголцоход илүү хялбар байсан.
Миний хувьд дүүргийн
Орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг гардан хариуцаж, зохион байгуулж,
ажилласан.
Хорооны иргэдээс
амьдарч буй орчинд нь яг ямар ажил хийх шаардлагатай байгааг асууж, саналыг
эрэмбэлээд тус сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн.
Батлагдсан бүтээн
байгуулалтын ажлуудыг ямар нэг компаниар бус яг тухайн газраа оршин сууж буй
иргэдээр өөрсдөөр нь гүйцэтгүүлье гэдэг саначлагаар зохион байгуулсан.
Сангийн яамнаас
гаргасан тогтоолын дагуу 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт нэг ажилд төсөвлөх
ёстой байсан.
Үүний дагуу 3-5 хүний
бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулаад 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ая
тухтай амьдрахын тулд өөрсдийнхөө санал болгосон ажлыг өөрсдөө хийж
гүйцэтгэхээр эргээд өөрсдөө тэр хийсэн ажилдаа анхаарал тавьж, арчилдаг юм байна.
Энэ бол улсын хэмжээнд
хийсэн нилээд том ажил гэж хэлмээр байна. Орон нутгийн сангийн хөрөнгийг
үр ашигтай зарцуулсан дүнгээр манай дүүрэг улсдаа дээгүүр ордог.
Энэ жил бид ОНХС-ын
800 орчим сая төгрөгийн ажлын хийж гүйцэтгээд дуусах шатандаа явж байна.
-СБД
БОЛ ХОТЫН ТӨВИЙН ДҮҮРЭГ. БУСАД ДҮҮРЭГТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ ЗАМ, ДЭД БҮТЭЦ ЗЭРЭГ
ТОМООХОН АСУУДЛУУД НЬ ШИЙДЭГДЧИХСЭН МЭТ ХАРАГДДАГ. ДҮҮРГИЙН ӨМНӨ ТУЛГАМДААД
БАЙГАА АСУУДЛЫГ ТА ХЭРХЭН ХАРЖ БАЙГАА ВЭ?
-Хэдийгээр СБД-ийг
хотын төвийн дүүрэг гэдэг ч хойшоо захын хороодод БЗД, СХД-үүдэд байдаг
нөхцөл байдал адилхан байж л байгаа.
МАНАЙ ДҮҮРЭГ 20 ХОРОО, 148 МЯНГАН ИРГЭН, 38 МЯНГАН ӨРХТЭЙ ТОМ АЙЛ
ШҮҮ ДЭЭ.
9, 11-р хороодод дахин
төлөвлөлтөд орчихсон байгаа. Агаар, хөрсний бохирдол гэх зэрэг
Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон, нийтлэг асуудлууд мэдээж бидэнд
бий.
Үүнээс гадна маш олон
чимхлүүр ажлууд бий. Эмэгтэй хүнийхээ хувьд дүүргийнхээ эмзэг хэсэг рүү,
чимхлүүр хэсэг рүү анхаарч ажиллахыг зорьж байна. Дүүрэгт байгаа амьдрах орчны
ялгааг багасгах, арилгахын төлөө ажиллана.
-ҮҮНИЙ ТУЛД ХАМГИЙН ЭХЭНД ЯМАР АЖИЛ ХИЙХЭЭР
ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ?
-Захын хороодын
иргэдийн аюулгүй, тайван нөхцөлд амьдрах боломж маш хангалтгүй байгаа. Урин
дулаан цаг дуусаж, хүйтний улирал эхлэж байна. Үүнийгээ дагаад хулгай дээрэм,
халтиргаа гулгаа, хог хаягдал зэрэг асуудлууд үүсдэг.
Тиймээс ч энэ жил
хийхээр төлөвлөөд буй гол ажил бол гэрэлтүүлэг. 15-р хорооноос эхлээд цааш
бүрэн гэрэлтүүлэг хийнэ. Үүнд дүүргийн төсвөөс энэ жил 2 орчим тэрбум төгрөгийг
төсөвлөсөн. Сонгон шалгаруулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна.
Гэрэлтүүлгийг бүрэн хийсний
дараа камержуулалтын ажлыг хийнэ. Мөн өмнөх 4 жилд төлөвлөж байсан Сайн хашаа
хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлууд дээр анхаарал
хандуулж ажиллаж байна.
- ТАНАЙ ДҮҮРЭГ
ГУРВАН Ч УДАА БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ДҮҮРГЭЭР ШАЛГАРЧ БАЙСАН. ТА БҮРЭН ЭРХИЙНХЭЭ
ХУГАЦААНД ЭНЭ САЛБАРТ ХЭРХЭН АНХААРЧ АЖИЛЛАХ ВЭ?
-
Өмнөх дөрвөн жилд манай дүүрэг боловсролын
салбарт ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалт сайн хийсэн. Анх удаа дүүргийн
хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьсан дүүрэг болж байсан Манай дүүрэг.
Хоёр ч цэцэрлэг
барьсан. Миний хувьд энэ ажлыг үргэлжлүүлж, чанарыг алдагдуулахгүйн төлөө
ажиллана.
Тухайлбал, маш олон
жил яригдаж байгаа. 16-р хороонд нийслэлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барья
гээд бичиг баримтыг бүрдүүлээд Нийслэлийн холбогдох алба руу явуулсан.
Ирэх 2018 онд,
цаашиллаа гэхэд, 2019 онд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн.
Хэрэв нийслэлийн
хөрөнгөөр шийдэх боломжгүй гэвэл дүүрэг өөрийн хөрөнгөөр шийдэх гарц, боломжыг
хайх болно.
Мөн үе үеийн
сонгогдсон УИХ, НИТХ-ын амладаг 12-р хорооны сургууль, цэцэрлэгийн асуудал
байгаа.
Сүүлийн 20 жил энэ
асуудал шийдэгдэхгүй явж байгаа. 250 хүүхдийн ортой цэцэрлэг дүүргийн
хөрөнгөөр барих гээд холбогдох хэлтэс, албандаа үүрэг даалгавар өгөөд судалгааг
нь хийгээд явж байна.
-ТА ДҮҮРГИЙН АЖИЛ МАШ ОЛОН ЧИМХЛҮҮР АЖИЛ
БАЙГАА ГЭЖ ХЭЛЛЭЭ. МАНАЙХАНД “ДАРГА” ГЭХЭЭР БҮГДИЙГ ХИЙДЭГ, ШИЙДДЭГ МЭТЭЭР
ОЙЛГОДОГ НИЙТЛЭГ ХАНДЛАГА БАЙДАГ. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХИЙХ АЖЛЫН ЭНГИЙНЭЭР ТА
ТАЙЛБАЛААЧ?
-Ер нь миний энэ ажил
бол маш чимхлүүр, аж ахуйн ажил юм шүү дээ. Тухайлбал, дүүргээ хэрхэн
хоггүй байлгах вэ?, Иргэдийг аятай тухай амьдрах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?
Халтиргаа гулгаа, хулгай, дээрэм гаргахгүй байх нөхцлийг хэрхэн хангах
вэ? Хогны компаниудыг ямар хувиараар яаж явуулах уу? Эдгээр дээр хэрхэн зөв
менежмент хийх вэ? гэх зэрэг аж ахуйн ажлыг гүйцэтгэх гаргалгааг л дүүрэг хийх
ёстой. Үүнийг л дүүргийн Засаг даргын хийх ёстой ажил гэж би ойлгож байгаа.
ТОВЧХОНДОО ДҮҮРЭГТ ЦЭВЭР, АЮУЛГҮЙ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ,
ХОГГҮЙ АЯТАЙ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ.
Том асуудал бол том
шүү дээ. Энэ том асуудлууд Нийслэлийн засаг захиргаа, цаашлаад Засгийн газрын
түвшинд яригддаг. Хүмүүс албан тушаалтнуудын үүрэгт ажлыг хооронд нь маш
их хольдог. УИХ-ын гишүүн дүүргийн асуудалд хэт их оролцох жишээг байж л байна.
-СБД ЭНЭ ЖИЛ ТӨСӨВТ ХЭДЭН ТӨГРӨГ ТАТАН
ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙГАА ВЭ?
- Томоохон аж ахуй
нэгж манай дүүрэгт төвлөрдөг учраас татвар төлөгч ихтэй байдаг. Тэр ч
утгаараа татварын татан төвлөрүүлэлт өндөр тавигддаг.
ЭНЭ ЖИЛ НИЙСЛЭЛД 55 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХЭЭР
АЖИЛЛАЖ БАЙНА.
Харин хөрөнгө
оруулалтын хувьд өмнөх жилүүдтай харьцуулбал буурсан. Нийт 4 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт манай дүүрэг дээр тавигдсан. Үүний нилээдгүй хувийг
гэрэлтүүлэгт, үлдсэнийг нь дээвэр, сургууль, цэцэрлэгийн сантехникийн засварууд
гэх зэрэг гол гол ажлууд дээр төлөвлөсөн.
- УДАХГҮЙ
ӨВӨЛ БОЛНО. УТААНЫ АСУУДАЛ ЭХЛЭНЭ. ЭНЭ ӨВӨЛ УТАА БУУРАХ БОЛОВ УУ. ТА УТААГ
ХЭРХЭН ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ХАРДАГ ВЭ?
- Утааг бууруулах
чиглэлээр Засгийн газар, Нийслэл, Дүүрэг гэсэн гурвалсан гинжин холбоотой
нилээд ажлуудыг зохион байгуулж байна. Гэхдээ өргөс авсан юм шиг илт буурна
гэдэг хэцүү. Энэ бол нилээд шат дараалалтай, цаг хугацаа, хөрөнгө
шаардсан ажил.
Утааг бууруулах гол
арга бол орон сууцжуулалт шүү дээ. Энэ бол бодит үнэн. Үүнээс өөр арга
байхгүй.
Харин хатуу гэрээний
нөхцөлтэйгөөр чадвартай компаниудыг энэ ажилд оруулах хэрэгтэй. Мөн гэр
хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.
Бохир, цэвэр усны дэд
бүтцийг шийдээд өгчихвөл айлууд өөрсдөө хашаандаа хувийн сууцаа бариад
амьдарна.
Ингэж байж утаанаас
сална гэж Би хувьдаа хардаг.
-
УТААНААС ГАДНА ХӨРСНИЙ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХҮНД БАЙНА?
Үнэн. Манай 9-р
хорооноос хойшоо 16 -р хороо хүртэл хөрсний бохирдол дээд цэгтээ тулчихсан
байгаа. Саяхны нэг жишээ хэлье л дээ. 13- р хороонд гүний худаг бариад өгөөч
гэсэн санал ирээд, бид дэмжсэн. Гэтэл газар ухахаар л жорлон гараад ирж байна.
Тэгэхээр тэнд яаж
худаг барих юм бэ. Дүүргээс авч байгаа арга хэмжээ нь жилд 2 удаа ариутгал хийж
байгаа. Өмнөх 4 жилд хайрган зам тавих зэргээр ажлууд хийгдсэн. Гэхдээ
энүүхнээр энэ асуудал шийдэгдэхгүй.
Тиймээс л гэр
хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг цааш үргэжлүүлэх ёстой юм. Ингэж байж
агаар болон хөрсний бохирдлоосоо сална. Ингэхгүйгээр энэ асуудлууд бүрэн
шийдэгдэхгүй.
- ТА ХЭДИЙНЭЭС СҮХБААТАР ДҮҮРЭГТЭЙ АЖИЛ
АМЬДРАЛАА ХОЛБОСОН ЮМ БЭ?
-Сүүлийн 13 жилийн
амьдрал маань Сүхбаатар дүүрэгтэй салшгүй холбоотой.
Монгол улсад ардчиллын
салхи салхилсан үеэс л ардчиллыг дэмжиж явсан. Энэ итгэл үнэмшлээрээ 2000 онд
АН-ын гишүүнээр элссэн. Улстөрд ороход нөхрийн маань ах, манай нөхөр нилээд
нөлөөлсөн.
2004 онд СБД-ийн намын
хорооны гишүүнээр сонгогдож байлаа. Дүүргийн намын хороонд гишүүнээр сонгогдоно
гэдэг нь тухайн үедээ маш өрсөлдөөнтэй, түүнийхээ хэрээр хүндэтгэлтэй
алба байлаа шүү дээ.
Манай гэр бүл бусдын адил
ганзагын наймаа хийж өөрсдийн бизнесээ эхлүүлсэн.
Өөрийн хөдөлмөрөөр
олсон хэдэн төгрөгөөрөө 12-р хорооны иргэдэд тусалдаг байлаа.
Амьжиргааны түвшин
доогуур өрхүүд, өвчтэй зовлонтой, хөгжлийн бэрхшээл гээд иргэдэд туслах олон
ажлыг хийсэн.
Тэр үеэс эхлэн хорооны
иргэд маань намайг маш их дэмждэг байсан.
Үүнийг намын
удирдлагууд анзаарч 2008 онд орон нутгийн сонгуульд нэр дэвших санал тавьсан.
Ингээд тухайн тойргоосоо “ногоон гэрэл”-ээр л СБД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр
сонгогдсон доо.
Энэ тойрогт өмнө нь
АН-аас төлөөлөгч ялалт байгуулж байгаагүй түүхтэй юм байна лээ.
БИ ЭНЭ ХОРООНД АН-ААС СОНГОГДСОН АНХНЫ ДИХТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖ
БАЙСАН..
- ДҮҮРЭГ УДИРДАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТАНЬ
ХУВЬД ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТАНЫГ ХАРЖ УРАМ ЗОРИГ АВЧ БАЙГАА. ТАНЫГ АМЖИЛТАНД
ХҮРГЭСЭН ГОЛ ЧАНАР ЮУ ВЭ?
-Өдий яваа маань сайн
эцэг, эх, хань ижил, найз нөхөд гээд маш олон хүний ач тус юм даа. Онолыг бид
багаасаа сургууль, багш нараараар заалгачихдаг. Харин амьдрал дээр тэндээс
сураагүй олон үнэтэй зүйлсийг хүн суралцдаг юм байна. Миний ээж багш, аав
тагнуулын байгууллагад насаараа ажилласан.
Тэгэхээр гэрийг
хүмүүжил, төрсөн орчин их чухал юм байна. Ээж аав хоёр маань сайн хүмүүжүүлсэн
юм байна даа гэж боддог. Мэдээж эрдэмтэн багш нар, найз нөхдийн хүрээлэл бас
чухал нөлөөтэй. Намайг багасаа их хэрсүү охин байсан гэж ээж, аав маань хэлдэг
байсан.
Би хүний төлөө өмнөөс
нь зовчихдог, өрөвч хүүхэд байсан. Хүнд туслах их дуртай, тэрнээсээ
амьдралын баяр баяслыг их мэдэрдэг. Тэр маань улстөрд орох үүд хаалганы нэг
үзүүр байсан юм болов уу гэж одоо боддог. Одоо ч тэр сэтгэлийн жигүүрээрээ
дүүргийнхээ ард иргэдийн сайн сайхны төлөө бүхий л боломжоо ашиглаж ажиллаж
байна.
ЯРИЛЦАНД БАЯРЛАЛАА