Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН 7 ДУГААР БАГИЙН ТӨВ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛЛОО

2017-11-29

Дархан сумын 7 дугаар баг 1600 гаруй өрхийн 3 мянга гаруй хүн амтай. Хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг багийн төв нь өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн байргүй, өөр багийн төвийн байранд болон аж ахуй нэгжийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Харин багийн захиргаанаас аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөрөө дамжуулан орон нутгийн удирдлагуудад саналаа уламжилж байсны үр дүнд багийн нутаг дэвсгэртээ өөрийн гэсэн байртай болоод байна. Багийн төвийн байрыг орон нутгаас 100 гаруй сая төгрөгөөр бүхэлд нь худалдан авч өгсөн бөгөөд өрхийн эмнэлэг нь ч энэ байранд шилжин иржээ. Ингэснээр 7 дугаар багийн иргэд нэг дороос төрийн анхан шатны болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо. Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд багийн төвийн байрыг засварласнаас гадна аж ахуй нэгж байгууллага, хувь иргэдийн дэмжлэг ч их байсныг багийн дарга Ч.Цэрэннадмид яриж байна. Мөн багийн төвийн байранд “Иргэний танхим” шинээр нээгдсэн бөгөөд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн “Иргэдийн дуу хоолой” төслийн хүрээнд тус танхимд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Өнөөдөр /2017.11.29/ 7 дугаар багийн төвийн байрны нээлт албан ёсоор боллоо.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%