Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР АХЛАГЧ НАРЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

2017-11-29

Аймгийн Цагдаагийн газар ахлагч нарын зөвлөгөөнийг улирал бүр хийдэг. Энэ үеэр тухайн улиралд хийж хэрэгжүүлсэн ажил болон шинээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг байна. Энэ оны 4-р улирлын ахлагч нарын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр тэдэнд тулгарч байгаа нийгмийн асуудлуудын талаар хэлэлцлээ.
Цагдаагийн газар нийт 130 гаруй алба хаагчтай. Тэднээс 63 нь ахлагч. Тэдний нийгмийн асуудалд анхаарах зүйлүүд багагүй. Ялангуяасуманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллаж амьдрах нөхцөл сайнгүй байдаг, цаашилбал ар гэрийн хүнд нь ажил олдоггүй зэрэг бэрхшээл байсаар байна.
Энэ байдлыг сайжруулахад аймгийн Цагдаагийн газраас анхаарч байгаа юм байна. Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газар, сумдын хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээ байгуулдаг болжээ. Үүний үр дүнд сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амдрах нөхцөл сайжирсан гэж байна.
Аймгийн Цагдаагийн газраас ахлагч нарынхаа боловсролыг дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургуульд суралцуулдаг байна. Аймгийн Цагдаагийн газар энэ жил Хууль сахиулах их сургуульд 4 ахлагчийг сургаж байгаа юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%