Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МНУХ-НЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2017-12-01

     Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжлийн талаар товч мэдээллийг Төлөөлөгчдөд болон хуралдаанд оролцогчдод танилцуулсан юм. 
Мөн Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн дотроос 4 удаа сонгогдон нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан  Чимидцэрэнгийн Цэндсүрэнг МНУХ-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор, мөн Аймгийн ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн дотроос 3 удаа сонгогдсон С.Насанбат, Б. Азжаргал, тус бүр 2 удаа сонгогдсон Г.Алтантуяа, Д.Гантуул, Н.Лхагвасүрэн нарын нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан”  цол, тэмдгээр шагнан урамшуулсан  бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат гардуулан өглөө. 
Тэртээ 1962 оны 10 дугаар 23-нд  хотын анхдугаар чуулган хуралдаж, Дархан хотын иргэдийн төлөөллийн байгууллагын анхны суурь тавигдаж, орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй. 
Харин 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон аймгийн Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар  сарыг  хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар Ардын Хурлын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар орон нутгийн удирдлагын тогтолцоо цоо шинэ агуулгаар баяжигдаж “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх” эрх зүйн үндсийг тогтоож өөрөө өөрийгөө удирдах үндсэн зарчмыг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал” хэмээсэн байгууллагаар төлөөлүүлсэн байдаг. 
Ийнхүү Монгол орны уламжлалыг дэлхий нийтийн жишиг, шинэчлэлтэй хослуулсан нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгосон.  
Монгол улсад нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөн энэ хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар, аймгийн ИТХ-ын 2, 3 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу 2 удаа Лувсандагвын Амарсанаа, 3, 4, 5 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу 3 удаа Лувсандоржийн Гүнчин, 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Чимидцэрэнгийн Цэндсүрэн, 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Гомбожавын Эрдэнэбат нар томилогдон ажиллаж байна. 
Аймгийн ИТХ-ын сонгуулийн 7-н удаагийн бүрэн эрхийн хугацаанд нийт 238 төлөөлөгч сонгогдсоноос Л.Гүнчин 5, Г.Эрдэнэбат 5, Д.Хаянхярваа 4, З.Цэнгэлсайхан 4, Ч.Цэндсүрэн 4, С.Элбэгбаян 4, Д.Батсүх 4, Д.Цэвээнжав 3, С.Насанбат 3, Б.Азжаргал 3, З.Мөнхбат 3 удаа тус тус сонгогдсон ба 2 удаа сонгогдсон нийт 30 гаруй хүн байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%