Зорилт
-1 Монгол хэл, бичгийн багш нарыг
дадлагажуулах ажлын хүрээнд 2017 оны 4-р сард Тод бичгийн сургалтыг явуулж
монгол хэл, бичгийн 45 багшийг хамруулж сум бүрт тод бичгийн сургагч багшийн
давтан бэлтгэсэн. Монгол хэлний 28, бүгд 35 багшийг ӨМОЗО-ы Хөх хот, Ордос
хотод туршлага судлуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Зорилт
-2 Монгол хэл бичгийн сургалтын орчныг сайжруулах ажлын хүрээнд:
Монгол
хэлний багш нар хамтарч бүтээл хийхээр төлөвлөн Увс Эрдэм ахлах сургуулийн багш
П.Лхагва тод бичгийн цагаан толгойн сурахад хялбар гарын авлага, сургаалын
зохиол, Жангарын бүлгээс хэрэглэгдэхүүн бэлтгэж бэлэн болголоо. Идэвх
санаачилгатай оролцсон гэр бүл , багш, сурагч, иргэнийг урамшуулах ажлын
хүрээнд сурагч шалгаруулах удирдамжийг гаргасны дагуу сургуулийн монгол хэл,
бичгийн багш нарт анги тус бүрийн шилдэг, сургуулийн шилдэг сурагчийг
шалгаруулсан.“Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Сайхан бичигтэн” монгол бичгийн
улсын уралдаанд Увс Эрдэм ахлах сургуулийн 10в ангийн сурагч Б.Одонтунгалаг
мөнгөн медаль, Монгол бичгийн анги нийтийн улсын уралдаанд Цогцолбор 1
сургуулийн багш С.Баасанхүүгийн бэлтгэсэн 7а бүлэг мөнгөн медаль, нэрт эрдэмтэн
Б.Пүрэв-Очирын нэрэмжит монгол бичгийн улсын 14 дүгээр олимпиадад Увс Эрдэм
ахлах сургуулийн багш М.Өлзийдэлгэр алтан медаль, Увс-Эрдэм ахлах сургуулийн
12-р ангийн сурагч Н. Насанбат 2-р байр, Чой.Лувсанжав багшийн нэрэмжил монгол
бичгийн улсын уралдаанд Цогцолбор 1
сургуулийн 12е ангийн сурагч Ш.Ширнэн алтан медаль хүртлээ. Завхан аймгийн Идэр
суманд “Үлэмж эгшиглэн” ТББ-аас зохион байгуулдаг монгол бичгийн улсын
уралдаанд Увс Эрдэм ахлах сургуулийн багш М.Өлзийдэлгэр алтан медаль, Цогцолбор
2 сургуулийн 5-р ангийн сурагч Амарзаяа Алтан медаль, 11-р ангийн сурагч
Оюунтүлхүүр, 12-р ангийн сурагч Сайнсанаа нар мөнгөн медаль, Зүүнхангай сумын
6-р ангийн сурагч С.Болорбаяр мөнгөн медаль тус тус хүртэв.
Ховд,
Бөхмөрөн, Өлгий, Сагил, Цагаанхайрхан, Зүүнхангай сум хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд бусдаас илүү санаачилга гарган ажиллаж байна. Монгол бичгийн багш
нар байгууллагуудтай гэрээ байгуулан монгол бичгийн хичээл зааж байгаа бөгөөд
Татварын алба, Шүүхийн тамгын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Улсын
бүртгэл, статистик, Стандарт хэмжилзүйн газарт монгол бичгийн хичээл заасан
багш нар бусдаасаа илүү санаачилгатай ажиллалаа.
ЗОРИЛТ
-3 Иргэдэд Монгол бичгийг албан болон
албан бус сургалтаар зааж сургах ажлын хүрээнд 18-45 насны эрхэлсэн ажилгүй
иргэдэд монгол бичгийн сургалт зохион байгуулахаар төлөвлөн эхний ээлжинд 19
сумаас 18-45 хүртэлх насны иргэдийн судалгааг гаргаж ирүүлэх талаар ЗДТГ-аас
хавсралт бүхий бичиг гаргаж хүргүүлэн боловч Увс-Эрдэм, Улаангом сум,
Зүүнхангай, Малчин, Сагил, Ховд, Хяргас нийт 7
сум судалгаа ирүүлсэн. Судалгаанаас харахад Улаангом, Сагил, Ховд сумын
судалгаанд хамрагдсан 1411 иргэний 1111 иргэн монгол бичгээ мэддэг, монгол
бичгээрээ унших уншлагын дундаж тоо
10.3, 300 иргэн монгол бичиг мэддэггүй,
тэдний 235 нь сурахыг хүссэн санал ирүүлжээ. Үүнийг үндэслэн хичээлийн жилийн
зорилтод тусгай заалт болгон оруулж, сургууль бүрт хичээллэх дугуйлан, насан
туршийн Гэгээрэл төвөөр дамжуулан сургах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.19 сум,
47 байгууллагад монгол хэл, бичгийн багш нар үндэсний бичгийн хичээл заасан
бөгөөд Шүүхийн тамгын газар, УНАСТХГ, БСУГ, Онцгой байдлын хэлтэс, Стандарчилал
хэмжил зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Статистикийн хэлтэс, Музей,
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн
газар, Бөхмөрөн, Малчин, Сагил, Түргэн, Ховд, Цогцолбор1, Цогцолбор 2, Улаангом
сум, Өмнөговь, Өндөрхангай,Цагаанхайрхан, 2-р цэцэрлэг, 8-р цэцэрлэг, Давст,
Зүүнговь, бүгд 32 байгууллага хичээл заахад идэвхтэй оролцлоо. Төрийн албан
хаагчдын үндэсний бичгийн түвшин, гарааны уншлагын дундаж 15,3 байсан бөгөөд
хичээл зохион байгуулж, 10, 11 сард 2 дахь түвшинг тогтооход 60 байгууллага, 18
сумыг хамруулж төрийн албан хаагчдын уншлагын дундаж 20,7 болж 5,4 хувиар
ахижээ. Монгол бичгийн теле хичээл заахар төлөвлөн Увс Эрдэм ахлах сургуулийн
багш П.Лхагва МВС телевизээр тод бичгийн 40 цагийн хичээлээс 22 цагийн хичээл
зааж, Цогцолбор 1-р сургуулийн багш С.Баасанхүү САМА телевизээр монгол бичгийн
25 цагийн хичээлээс 8 цагийн хичээл
заасан ба хичээл заасан багшийн цагийн хөлс, телевизийн төлбөр хийгээгүйгээс
хичээл түр зогссон. Мөн монгол бичгийн зөв бичих зүй, найруулга зүйн талаар
багш нар теле хичээл заахаар төлөвлөсөн ч мөн санхүүгийн асуудлаас хамааран
хэрэгжээгүй. Мөн сум, сургуулиудад тод бичгийн хичээл заахар төлөвлөсөн ч
бэлтгэсэн сургагч багш нарын сургалт явуулах тод бичгийн цагаан толгой, сурахад
дөхөм гарын авлага, хэрэглэгдэхүүнийг хэвлэж багш нарын гарт хүргээгүй, сургалт
явуулах цагийн хөлс шийдвэрлээгүйгээс
тод бичиг сонирхсон иргэдэд хичээл заах ажил хийгдээгүй.
ЗОРИЛТ-4
Монгол хэл, бичгийн судалгаа сурталчилгааны ажлыг өргөжүүлэх
Монгол
бичиг, тод бичгийн судалгааны ажлыг хийхэд ахлах 3 сургуулийн багш Б.Тайван,
Цогцолбор 2 сургуулийн багш Н.Туул нар
сургалтыг зохион байгуулж, 45 багшийг хамрууллаа. Монгол бичгийн 3
өдрийн сургалтыг Цогцолбор 1 сургуулийн багш С.Баасанхүү, БСУГ-ын мэргэжилтэн
Б.Нийслэлхүү, Наранбулаг сургуулийн багш Б.Булган-Эрдэнэ нар сургалтыг зохион
байгуулж, 74 багшийг хамрууллаа.
ТВ нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх зорилтын
хүрээнд "Бичиг соёл" нэвтрүүлэг арга хэмжээг Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан
зохион байгуулсан. Алтан хонх, Номын мэлмий арга хэмжээг 12 сард хийхээр
төлөвлөөд байна. “Үндэсний бичиг үсэг” арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг
хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Зүүнхангай сумын байгууллагын саналд
тулгуурлан монгол бичгийн орчин бүрдүүлэх бийрийн жаазалсан 12 бүтээлийг 6
байгууллагын удирдлагад гардуулсан.
- Зүүнхангай сумын иргэд, сурагч, төрийн
албан хаагч, мэргэжлийн бус багшийн дунд 4 төрлөөр унших чадварын уралдааныг
зохион байгуулж, 80-аас дээш уншсан 12 оролцогчийг шалгаруулан Аймгийн Засаг
Даргын “Монгол бичгийн сургагч багш”-ийн батламжийг мөнгөн шагналын хамт
гардуулав. Тус уралдаанд: 22 мэргэжлийн бус багш оролцож, уншлагын дундаж үгийн
тоо 62,4 байсан бол 37 сурагч оролцож, уншлагын дундаж үгийн тоо 75,2, 20
төрийн албан хаагч оролцож, уншлагын дундаж үгийн тоо 33,8, 32 иргэн оролцож,
уншлагын дундаж үгийн тоо 61 байснаас дүгнэлт хийвэл, төрийн албан хаагчдын
монгол бичгийн уншлагын чадварт илүү анхаарч ажиллах шаардлагатайг харууллаа.
- Үндэсний бичиг үсгийн баярын үйл
ажиллагаанд оролцсон монгол хэл, бичгийн багш нарын дунд тод бичгийн уралдааныг
зохион байгуулж, шалгарсан Тэс ахлах сургуулийн багш А.Мөнхжаргал, Өмнөговь
ахлах сургуулийн багш Н.Туул, Өмнөговь ахлах сургуулийн багш С.Мөнхцэцэг нарт
өргөмжлөл мөнгөн шагналыг гардууллаа.
- Сургалтад 52 иргэн, төрийн албан
хаагч оролцсон бөгөөд монгол бичгээ хэрхэн яаж сурах, яагаад сурах ёстой, ярих
бичихэд зөв бичих дүрэм, найруулга яагаад шаардлагатай байдаг, монгол бичгийн
хөтөлбөрийг хийж, хэрэгжүүлэх болсон үндэслэлийн талаар сургалт явуулж,
мэдээлэл хийсэн нь тэдний эргэлзээг арилгасан, цаашид сурч, мэдэхэд чиглүүлсэн
үр дүнтэй ажил боллоо. Сургалтын үеэр бүтээлч хүний мөрдөх 6 дэглэм,
хэрэглээний эх, журамласан 700 үгээр гарын авлага, жижиг ном хийж түгээсэн нь
тэдний эрэлт хэрэгцээнд нэмэртэй ажил боллоо. Оролцогчдоос санал, үнэлгээ авч
хөтөлбөрийн тайланд тусгасан болно.
“Монгол
ёс заншил, өв уламжлал, бичиг соёл” танин мэдэхүйн тэмцээнийг хөнгөвтөр 500
асуулт бэлтгэн явуулсан бөгөөд 53 оролцогч оролцож, ахлах сургуулийн багш
М.Хүдэрхуяг манлайлав.
Монгол,
тод бичгээр бичвэр бичиж байрлуулах ажлын хүрээнд Цогцолбор 1, БСУГ, 4-р сургууль,
Чандмань Эрдэм сургууль, 10-р цэцэрлэг, Улаангом политехник коллеж, Сагил сумын
хүн эмнэлэг, Цогцолбор 2 сургууль үлгэр жишээ хаягийг үндэсний бичгээрээ
хийлээ.Ойрад театрын хамт олны саналаар үдэх хаалганы үзгийг тод бичгээр бичиж
байрлууллаа. Цогцолбор 1 сургуулийн багш С.Баасанхүү, Наранбулаг сургуулийн
багш Б.Буцлган-Эрдэнэ нартай хамтран 140*90 харьцаатай хөрөг зураг бүхий /“Утай
сангийн орон”, “Галдан бошигт хааны хэлсэн үг”, “Лу гүн Лувсандондовын бүтээл”,
”Ану хатны хэлсэн үг”, “Зая Бандида Намхайжамцын бүтээл”, “Дөрвөн Ойрадын
хурай” / жаазалсан бүтээлээр үндэсний бичгийн орчин бүрдүүллээ. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот
зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг
соёлын өдөр” хэмээн тунхагласны дагуу, мөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол
бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны
зарлиг, аймгийн “Монгол хэл, бичиг”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
“Монгол бичгээ сурцгаая” уриан дор, багш нарын туршлага солилцох, үзүүлэх
сургалтын хэлбэрээр Зүүнхангай суманд зохион байгуулсан бөгөөд Аймгийн Засаг
Дарга, НБХ-ийн дарга, Зүүнхангай, Өндөрхангай сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшсэн
төлөөлөгчид оролцлоо. Зүүнхангай суманд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг
тэмдэглэн өнгөрүүлэхэд мэргэжлийн бус багш, иргэн, төрийн албан хаагч, сурагч
гэсэн 4 төрлөөр үндэсний бичгийн уншлагын уралдааныг 2 шаттайгаар зохион
байгуулж 12 үндэсний бичгийн сургагч багшийг тодруулан Аймгийн Засаг Дарга
сургагч багшийн батламжийг олгосон. 12 сарыг дуустал эдгээр сургагч багшийн үйл
ажиллагааны тайланг авч тус сумын үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч иргэнийг
урамшуулах юм.