1. Эх
хүүхдийн эндэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг эрэмблэх, тус бүрт нь
тохирсон арга хэмжээг шуурхай төлөвлөж хэрэгжүүлэх талаар
0-5 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг
судлан эрэмблэхэд ахуйн осол, гэмтэл болон эцэг эхийн хариуцлагагүй байдлын
шалгаанаас үүдэн 17 хүүхэд буюу 30,9% эндсэн байна. Үүнтэй холбогдуулан “Хүүхдийн түлэгдэлт, осол гэмтэл – Эцэг эхийн
хариуцлага” аян зарлан, сурталчилах хүрээнд бага насны хүүхдийн түлэгдэлтийн
ослын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион
байгуулж ажиллалаа. Увс аймгийн
орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болох “MBC”, “УВС TV”-ээр бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх зөвлөмж,
шторк, “Увс аймгийн эрүүл мэндийн газар” цахим хуудас болон ӨЭМТ, СДЭ,
СДЭМТ-ийн цахим хаягуудаар иргэдэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг
олон удаагийн давтамжтайгаар нийт 8751 иргэнд хүргэсэн байна.Үр дүн: . Энэхүү аяны хүрээнд сургууль,
цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд, албан байгууллагын багш, ажилчид,
удирдах түвшний мэргэжилтэн, малчид зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам болон аж ахуйн
нэгж байгууллагын 5431 хүнд бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх сургалт,
сурталчилгаа, АХА тэмцээн зохион байгуулж хамтран ажиллав. Нийгэм ахуйн осол
гэмтлээс сэргийлэх “Хүүхдийн түлэгдэл- Эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны үйл ажиллагааны дагуу Улаангом
сумын 12 багийн ИНХ-д нийт 840 иргэнд
Хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл хийж эцэг эхийн
үүрэг оролцоог нэмэгдүүлэн, хяналтыг сайжруулан ажиллалаа.
2. Хүүхдийн
эндэгдэл ялангуяа гадны шалтгаантай буюу “Хөхөндөө дарагдсан” гэх мэт тохиолдол
бүрийг нарийвчлан, эхчүүдийн нас, боловсрол, амьдралын хэв маяг, дадал хэвшлийг
судлах, шалтгаан хүчин зүйлийг нь тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг
авах
2017 оны I-р улиралын нярай болон
хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх комисс, чанарын өргөтгөсөн хурлыг 2017
оны 04 сарын 06-ны өдөр 15:00 цагт ЭМГ-ын хурлын танхимд нийт 1 нярай 2
хүүхдийн эндэгдлийг авч хэлэлцэв. Хуралд ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд, НЭ-ийн
дарга, мэргэжилтнүүд 13 сумын хүүхдийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар
оролцуулан алдаа зөрчил, санамж шүүмж, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж,
арга хэмжээ авч, хурлаас гарсан заавар зөвлөмжийг албан тоотоор хүргүүлэн
ажиллалаа.
3. Өрхийн
эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
Томуу, томуу
төст өвчний өвчлөлийн тохиолдол хүндрэл нэмэгдэж байгаа үед Эрүүл мэндийн
сайдын “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим
арга хэмжээний тухай” 2016 оны А/185 тоот тушаалыг хэрэгжүүлэх, Эрүүл Мэндийн
Яамны Удирдлагын зөвлөлийн “Эхийн эндэгдэл, тав хүртэлх хүүхдийн эндэгдлийн
2016 оны эхний хагас жилийн байдал”-ыг хэлэлцсэн 2016 оны 12 сарын 01-ний
өдрийн хурлын шийдвэрийг биелүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-с “Томуу, томуу төст өвчний талаар эрүүл
мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн баримтлах зарчим, анхаарах зарим
зүйлсийн талаарх 2017 оны 1 сарын 3 албан бичгээр ирсэн заавар зөвлөмжийг 2017
оны 01 сарын 05-ны өдөр Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч З.Сүрэнхүү эмчийн хамт
ӨЭМТ-н эмч нарт танилцуулж эмчилгээ сувилагааны зөвлөмж өглөө. Зудад нэрвэгдсэн
аймаг, сумдын жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эх болон бага насны хүүхдэд хоол
тэжээлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хооллолтын зөвлөгөө өгөх арга зүйд сургах
зорилгоор “Нялхас, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй
уяалдуулах нь” сургалтыг 2017 оны 04
сарын 04 өдөр ЭМГ-ын сургалтын танхимд 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд 13 сумын ЭМТ-ийн хүүхэд
хариуцсан эмч, нийгмийн ажилтан болон ӨЭМТ-ийн их эмч, нийгмийн ажилтанг
оролцуулан нийт 34 хүний сургалт зохион байгуулж ОНБТБ-ийг хувиарлан 6-59
сартай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхийн нэрсийг гарган эхний сарын байдлаар
13 сум болон ӨЭМТ-үүд тарааж, заавар зөвлөгөө өгч тайлангаа холбогдох
байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.Үр
дүн: Цус багадалттай-20 эх,
рахиттай-53 хүүхэд эмчлэгдэж, суурь өвчлөл буурсан.
4. Багийн
эмч нарын үйл ажиллагааг сайжруулах, эх нярайн гэрийн эргэлтийг идэвхжүүлэх
Эх хүүхдийн
эндэгдэл гарсантай холбогдуулан 2017 оны 01 сард асуумж боловсруулан “Эх
хүүхдийн мэдээ” өдөр бүр сум хариуцсан мэргэжилтэн бүр авч эх нярайн гэрийн
эргэлтийг идэвхжүүлэн ажиллаж байна. Эх хүүхдийн мэдээг хагас жилийн байдлаар
авч нэгтгэн дүгнэн, нарийн мэргэжлийн эмчтэй холбон заавар зөвлөгөө өгч,
яаралтай дуудлага хүндрэл бүрт холбогдон ажиллаж байна. Үр дүн: Хагас жилийн байдлаар эх хүүхдийн гэрийн эргэлтийн хувь
10%-иар өссөн үзүүлэлттэй байна.
5. Сургууль
төгсөж ирээд ажиллаж буй эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан
сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллах
Шинэ төгсөж
ирсэн Цагаанхайрхан, Ховд, Завхан, Сагил, Түргэн, Зүүнхангай сумуудын хүүхэд
хариуцсан эмч нарыг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 14 хоног хүүхдийн эмчийг
дагалдуулан, эмчилгээ оношлогооны заавар зөвлөмжийг танилцуулан гардан үйлдэл
дээр ажлуулав. Мөн Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан “Эх, хүүхдийн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” сэдэвт
“Өдөрлөг-үзүүлэх сургалт”-ыг төлөвлөгөө гарган батлуулсан удирдамж,
төлөвлөгөний хүрээнд сумдыг бүсчлэн,
баруун бүсийн өдөрлөгийг Тариалан сумын ЭМТ-д 2017 оны 4 сарын 14
нд, зүүн бүсийн өдөрлөгийг Малчин сумын ЭМТ-д 2017 оны 4 сарын 25 нд зохион
байгуулав. Баруун бүсийн багуудын дунд
НЭҮНШТҮ-үзүүлэх сургалт зохион байгуулан
гүйцэт бүтэлттэй нярай, дутуу бүтэлттэй нярайд сэхээн амьдруулах тусламж
үзүүлэх тохиолдол дээр ажиллуулан онолын
мэдлэг, гардан тусламж үзүүлэх чадварыг үнэлэн уралдуулж, мэтгэлцээн зохион
байгуулж, стандарт, удирдамжийн хүрээнд тусламж үзүүлэх, дадлагатай сургалтыг
НЭ-ийн нярайн эмч сургагч багш Ц.Байгалмаа явуулж, эмч мэргэжилтний мэдлэг,
чадварыг дээшлүүллээ. Зүүн бүсийн оролцогчдын дунд “Эрэмбэлэн ангилалт,
яаралтай тусламж үзүүлэх сургалт” зохион байгуулан нотолгоонд суурилсан тохиолдол дээр багаар
ажиллуулан, онолын мэдлэг, гардан
тусламж үзүүлэх чадварыг үнэлэн уралдуулж, мэтгэлцээн зохион байгуулж, дараа нь
хүүхдийн ерөнхий мэргэжилтэн З. Сүрэнхүү эмч
стандарт удирдамжийн хүрээнд тусламж үзүүлэх, дадлагатай сургалтыг
явуулж, эмч мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүллээ. Үр дүн: Шинэ төгсөж ирсэн эмч нарыг түлхүү оролцуулан гардан үйлдэл
дээр ажлуулан мэдлэг чадварыг дээшлүүлж, үзүүлэх сургалтын эхэн болон төгсгөлд
тест авч дүгнэхэд 25%-иар нэмэгдсэн үзүүлэлтэй байна.
6. “Эх
хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс эмч, мэргэжилтэн урьж аймаг сумдын эмч
нарт сургалт зохион байгуулах
Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтарч “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай
тусламж үйлчилгээ” сэдвээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эх баригч,
сувилагч нарт сургалт зохион байгуулж нийт 40 хүн сургалтанд хамрагдав.
7. Сум, сум дундын эмнэлгүүдийг дутагдалтай байгаа эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдээр хангах, мэс засал, нярай, хүүхдийн эмчтэй болгох
асуудлыг судалж шийдвэрлэх
Өндөрхангай
сумын хүүхэд хариуцсан эмч төрийн сангийн зардлаар суралцаж байгаа.
8. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны соёлыг сайжруулж,
хүнд сурталгүй хөнгөн шуурхай үйлчилдэг болгох
2017 оны 04 сарын 4 ЭМГ-ын
сургалтын зааланд сумуудын хүүхдийн эмч, нийгмийн ажилтан, өрхийн эмч нарт ёс
зүй сэдвээр сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 34 хүн хамрагдсан.
9. Аймгийн
хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралтад анхаарлаа хандуулах,
өвчлөл нас баралтыг тууштай бууруулах
Малчин,
Тариалан сумдын сургуулийн ахлах ангийн 250 гаруй сурагчдад “Эрүүл зан үйл төлөвшүүлэх”, “Архи
тамхины хор уршгийн” талаар мэдээлэл хийж,
сурагчдын дунд танин мэдэхүйн АХА
тэмцээн зохион байгуулж 167 сурагчдыг оролцуулан аймгийн МВС телевизээр
нэвтрүүлэн сурталчилж, эрүүл мэндийн
тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийг идэвхжүүлэн, оролцоог
нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо. ӨЭМТ-үүд үзүүлэх сургалт зохион байгуулж,
иргэд, эмч, сувилагчдыг оролцуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг
шийдвэрлэх арга замыг тодорхойлон, нийгмийн хандлагыг өөрчлөх хэлэлцүүлэг
зохион байгуулж, иргэдийн ЭМ-ийн боловсролыг нэмэгдүүлэх мэдээллийг олон нийтэд
түгээсэн. Үүнд:
§
Бат Үржихүй
ӨЭМТ- “АЗӨ ний үед хүүхдэд хийх “Цэгэн барианы арга засал”, ”Эмийн бус
эмчилгээний үр дүнтэй аргууд”
§
Дун Цагаан
ӨЭМТ- “Нярайн асаргаа сувилгаанд ээжүүдийн үүрэг”
§
Мөнхбишрэлт
ӨЭМТ- “Хүүхдийн нэмэлт хоол” үзэсгэлэн
§
Элбэг Өгөөж
ӨЭМТ-“Хүүхдийн осол гэмтлээс сэргийлье” сэдвээр зохион байгууллаа.
10. Төрөх
насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийг эрүүлжүүлэх, суурь өвчнийг нь эрт
илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээг
авч ажиллах
2017 оны 2-р
улирлын байдлаар өсвөр үеийн кабинетээр нийт 1938 өсвөр үе залуучуудад
үйлчилснээс 0-5 насны хүүхдийн үзлэг -
211, өсвөр үе, залуучуудын клиник үзлэг- 785 , ганцаарчилсан зөвлөгөө -102,
утсаар зөвлөгөө -35, Шинжилгээнд -45, БЗДХ- 4 илэрснээс 2 СДЗШТ-д 2 хүнийг шилжүүлж, өсвөр үеийн
кабинетээр 2 хүнийг эмчилж, НҮЗҮ-н
эмчилгээнд 9 хүүхдийг хамруулж, бэлгийн
хүчирийлэлд өртсөн -9 охинд үзлэг шинжилгээ хийж зөвлөгөө өгч, жирэмсний тестийг 15 хүнд үзсэнээс 2 хүнд жирэмсэн илэрч
НҮЭМ-н тусламж үйлчилгээ эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаанд
942 өсвөр үеийнхэн залуучуудыг хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд
785 хүнийг хамруулсан.
11. Эцэг
эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар үе шаттай
арга хэмжээг авч хэрэгжүүлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл
зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх
Тариалан
болон Малчин сумын иргэдийн дунд 2017 оны 04 сарын 14,25нд “Эрчүүд-Эх, хүүхдийн
эрүүл мэндийн төлөө” дэвжээ тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд тус сумдууд3 багийн 15 эрчүүдийг оролцуулан
мэндчилгээ, багийн ахлагч, гишүүдийн асуулт хариулт, урлагийн үзүүлбэр, гэрийн
даалгавар гэсэн үндсэн 5 чиглэлээр уралдуулан шүүж, үнэлгээ өгч, байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Энэхүү
тэмцээний дүрийн тоглолт нь иргэдэд
хүрсэн сайн сурталчилгаа боллоо. Дэвжээ тэмцээн нь эх, хүүхдийн эрүүл мэндэд эрчүүдийн үүрэг,
оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг
төлөвшүүлэхэд иргэдэд нөлөөлөхүйц мэдээлэл хүргэсэн үр дүнтэй үйл ажиллагаа
боллоо.
12. Аймаг
сумдын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нэмэлтээр эрүүл мэндийн хичээл оруулах
асуудлыг судлах, эрүүл мэндийн чиглэлээр сургуулийн сурагчдад сургалт
суртачилгаа явуулах “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” үйл ажиллагааг зохион
байгуулах
Малчин,
Тариалан сумдын сургуулийн ахлах ангийн 250 гаруй сурагчдад “Эрүүл зан үйл төлөвшүүлэх”, “Архи
тамхины хор уршгийн” талаар мэдээлэл хийж,
сурагчдын дунд танин мэдэхүйн АХА
тэмцээн зохион байгуулж 167 сурагчдыг оролцуулан аймгийн МВС телевизээр
нэвтрүүлэн сурталчилж, эрүүл мэндийн тусламжийн
чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийг идэвхжүүлэн, оролцоог
нэмэгдүүлсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.Өсвөр үе, залуучуудад нөхөн
үржихүйн эрүүл мэндийн зөв мэдлэг хандлагыг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлээс
сэргийлэх зорилгоор ЭМГ Данида төсөл, МГБССН-тэй хамтарч I/27-нд Тариалан суманд 1 өдөр ажиллаж, ЕБС-ийн
ахлах ангийн сурагчид, үе тэнгийн зөвлөгч сургагч багш, анги удирдсан багш нар,
сумын төвийн төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг, ажилгүй,
малчин нөхөн үржихүйн насны залуучуудад
өртөөчилсөн сургалт, сурталчилгаа, ярилцлага хийж, зөвлөгөө өглөө. Сургалтанд
нийт 231 хүн сургалтанд хамрагдав.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 0-5 насны хүүхдийн эндэгдэл нь
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,7 хувиар буурсан. Харин улсын дунджаас
/16,9%/ 4,8% их байна.