1. Аймгийн Боловсрол соёлын салбарын үйлчилгээ,
ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, үнэлэмж сүүлийн жилүүдэд улсад
доогуур байр эзэлж байгаад дүгнэлт хийж боловсролын салбарын хөгжлийн бодлогыг
зөв тодорхойлж хэрэгжүүлэх
2017 оны 1-р
сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Увс
аймгийн боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх “Монгол хэл бичиг”
хөтөлбөр, 3-р сард “Боловсролын хөгжлийн хөтөлбөр” зэрэг 2 хөтөлбөрийг батлуулж
үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Боловсролын хөгжлийн
хөтөлбөр нь Сургуулийн хөгжил, Багшийн хөгжил, Хүүхдийн хөгжил гэсэн 3 дэд
хөтөлбөр, 11 зорилт, 49 багц ажлыг тусган боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж
байна. Монгол хэл бичиг хөтөлбөр нь 4 зорилт, 17 багц арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэн ажиллаж
байна.
2. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл
ажиллагаа, сургалтын явц, хэрэгжилтэд жил бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үр
дүнд суурилсан чанарын тогтолцоо бий болгох, удирдлага зохион байгуулалтаар
хангах
2017 оны 2-р
сард аймгийн бүх ЕБС, цэцэрлэгт гарааны мониторинг хийсэн. Мониторингоор
сургалтын стандарт 35,6 хувь, чанар 9,1
хувь, нийт гүйцэтгэл 41 хувьтай гарсан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн
удирдлагуудад сургалтын чанар, стандартын түвшинг дээшлүүлэх, сургалт
хүмүүжлийн ажлыг чанартай зохион байгуулах, эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өгөн
ажиллаж байна. Мөн 2018 онд Сургууль, цэцэрлэгийн аттестатчилалыг зохион
байгуулах, Багш нарын мэргэжил, ур чадварын түвшинд үнэлгээ өгөх ажлыг
Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулах тухай саналыг БСШУСЯ-д
хүргүүлэн ажиллаж байна. 2017 оны 11-р сарын 24 -нд АИТХ-тай хамтран сурагчдын
түвшин тогтоох шалгалтыг 30 сургуулийн
364 бүлгийн 11000 хүүхэд
хамруулахаар төлөвлөөд байна.
3. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн захирал,
сургалтын менежерүүдийг чадавхижуулах сургалтыг холбогдох мэргэжлийн
байгууллагуудтай хамтран үе шаттайгаар зохион байгуулах
2017-2018 оны
хичээлийн жилд сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг чадавхижуулах
сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна
1. 2017 оны
11-р сарын 06-07-ны өдрийн хооронд “Чадварлаг менежер- чанартай сургалт ”
сэдэвт менежерүүдийн сургалтыг БСУГ-аас зохион байгуулж 58 менежер хамрагдсан.
2. 2017 оны
11-р сарын 17-24-ны өдрийн хооронд ЕБС-ийн 23 захирал туршлага, арга зүй судлах
– зөвлөлдөх хөтөлбөрт хамрагдан
2017 оны 9-р сард “СӨБ-ийн мэдээлийн цахим
систем”сэдэвт цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нийт 54 хүн хамрагдсан сургалт
зохион байгуулсан.
4. Хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулах
саналыг холбогдох яаманд уламжилж шийдвэрлүүлэх
Ерөнхий
боловсролын сургуулийн хичээлийн программд
эрүүл мэндийн хичээл оруулах тухай саналыг 2017 онд 2 удаа БСШУСЯ-д
хүргүүлсэн. 2017 оны 8-р сард БСУГ-аас
2017 оны 11-р сард АЗДТГ-аас тус тус санал хүргүүлсэн ба яамнаас холбогдох
судалгаа, шинжилгээ хийж байгаа тухай хариу ирүүлсэн.
5. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын
байгууллагын ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж хангалтгүй ажиллаж байгаа
удирдлагыг сольж мэргэжлийн чадвартай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн
боловсон хүчнийг Боловсрол соёл урлагийн газартай зөвшилцөн томилох
Сургууль,
цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн үр дүнгийн
гэрээ, ажлын үр дүнд хяналт үнэлгээ хийн 2017 оны 4-р сараас хойш 15
сургуулийн захирал, 6 цэцэрлэгийн эрхлэгчийг өөрчлөн БСУГ-аас сонгон
шалгаруулалт зохион байгуулж удирдлагыг сольж тухай сургууль, цэцэрлэгийн ажлыг
эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.