Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

2017-12-04

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар  Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тус тус хэлэлцэн батлав. 

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилт,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус танилцуулж, хурлын хороодын дарга нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал, дүгнэлтээ танилцууллаа. 
Үндсэн чиглэл нь Жаргалтай амьдрал-нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт-дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин-ногоон хөгжил, Жаргалтай иргэн-нутгийн удирдлагын хөгжил гэсэн  5 бүлэг, 64 зорилтын хүрээнд 141 үйл ажиллагааг  хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан дүүргийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааг дээрх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх, түүний үр дүн, биелэлтийг бүтэн жилээр гаргаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгов. 
Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны төсвөө хийж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хугацаанд өргөн барих юм. 


















УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%