Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГИЙН 13 СУМЫН 59 МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАВ

2017-12-05

Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь залуу малчдыг дэмжих, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагаа болон мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, мал  сүргээ өсгөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх зорилготой Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 13 сумын 15-39 насны 59 малчин өрхийг сонгон, нийтдээ 270 орчим сая төгрөгөөр малжуулсан байна. Эдгээр малчин өрх нь 150-200 хүртэл толгой малтай бөгөөд дэр нь нэмээд нэг өрхөд 4-5 сая төгрөгийн  малыг хоёр жилийн хугацаанд зуун хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр эгч гэрээ байгуулжээ. Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа малчдыг мал аж ахуй эрхлэх сургалтанд хамруулж, бие биенээсээ туршлага солилцох, сайн малчдаас туршлага судлах “Залуу малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зургаан хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%