Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-12-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн арванхоёрдугаар сарын 06-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв. Мөн үеэр ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж цаг үеийн асуудлаар ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдах тов батлагдсантай холбогдуулан энэ сарын 11-13-ны өдрүүдэд ИТХ-ын хороод ажиллах удирдамжын дагуу хуралдаж, Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцуулна. 
 Ээлжит тавдугаар хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, Дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанаас 2017 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангийн танилцуулга зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэх юм. 



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%