Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ОРОЛЦОО

2017-12-07

Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж зааснаар монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэйгээс гадна төрийн үйл ажиллагааг хянах эрхтэй байдаг.   

Улс орны хөгжил дэвшил, сайн сайхан бүхэн орон нутгаас эхлэлтэй. Нэг нутаг, нэг захиргаанд аж төрж, газар нутаг, гол ус, айл аймгаараа хүйн холбоотой нэгдмэл зорилгоор амьдарч чаддаг зон олон бол уугуул нутаг, суугуул газартаа оршин сууж буй орон нутгийн иргэд юм.

Төрөлх “орон нутаг” баг сум, аймгийнхаа хэмжээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх явцад иргэн нь оролцож, сэтгэлээ шингээж байж гэмээнэ хамтаараа хөгжин дэвжих учиртай.

Хэрвээ иргэн бүр төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцоод эхэлбэл өнөөдрийн бүхнийг мэдэж шийддэг “төвлөрч төржсөн” тогтолцооноос  иргэдтэйгээ зөвлөлдөж асуудлыг шийддэг иргэн төвтэй улс орон бий болно./2012 МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж/

Төрийн төв байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт “шилжүүлэх” талаар олон санал санаачилгууд өрнөж эхнээсээ бодитойгоор хэрэгжиж байна.

Иргэдээсээ асууж төсвөө хуваарилдаг, төсвийн зарцуулалтийг хэрхэн юунд зарцуулах иргэдийн саналыг эрэмбэлж хэрэгжүүлдэг жишиг Төсвийн тухай шинэ хууль батлагдсанаар бий болж орон нутаг төсвийн тодорхой эрх мэдэлтэй олж байгаа нь сайшаалтай.

“Орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэдэг нь иргэддээ эрх мэдэл олгож байна гэсэн үг юм. Иргэдийг эрх мэдэлтэй болгодог арга зам бол мэдээллээр хангах явдал”.гэжээ /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж/

Мэдээлэлтэй иргэн бол мэдлэгтэй, мэдлэгтэй иргэн оролцоотой.   Иргэдийг эрх мэдэлтэй болгох арга зам бол үнэн зөв бодитой мэдээллээр хангах явдал. Мэдээлэлтэй иргэдээс гарах санал, зөвлөмж бүхэн үнэ цэнтэй. Иргэдийг мэдээллээр хангахын тулд зар мэдээлэл хүргэх үйл ажиллагааны тогтолцоог ч боловсронгуй болгох шаардлагатай болж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд  “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын эрх үүрэг, хэм хэмжээг баталгаажуулж өгсөн билээ.

Иргэдийн оролцоо гэдэг нь иргэн та оролцож байж төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлж, хүсч хүлээж буй шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Энэ нь эргээд төр засаг, орон нутгийн удирдлага, албан тушаалтан иргэдийнхээ хүсэл зорилго тэдний мөрөөдлийн тухай бодит мэдээлэлтэй болно гэсэн үг юм. 

 

Иргэдийн санаачилга  бол улс орны хөгжлийн эх сурвалж мөн гэдгийг хүлээн зөвшөөрч төрөөс бүхнийг хангах, шийдэх бус, харин оршин суугаа газар нутаг, улс орноо хөгжүүлэх гэсэн иргэдийн идэвхи санаачлагыг дэмжин болж өгвөл санхүүгийн шаардлагатай тусламж үзүүлэн, тэднийг сонсож, зөвлөлдөж, арга зүй эрх зүйн туслалцаа үзүүлэн хамтдаа хөгжлийг бүтээхэд энэхүү зөвлөмж гарын авлага тус болно гэдэгт найдаж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал  нь  тухайн орон нутгийнхаа иргэд оршин суугчдын шууд төлөөлөл гэдэг утгаараа иргэдийнхээ санал хүсэлтийг хугацаа өдөр харгалзалгүй хүлээн авч тэдний тавьсан санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн өгч шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахад онцгой анхаарч ажиллах ёстой юм.

Зуунмод сумын ИТХ нь 2012-2016 оны үйл ажиллагааныхаа бүрэн эрхийн хугацаанд иргэдийн оролцоог хангаж ажиллах талаар зарим сайн туршлагуудыг санаачилж ажилласан байдаг. Үүнд: 2014 оныг “ Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлаж ажилласнаар иргэд, сонгогчдын дунд мэдээлэл түгээх, өрх гэрээр мэдээллийн богц ажиллуулах, иргэдээ сонсох өдрийг тогтмол зохион байгуулах, баг тус бүр дээр саналын хайрцаг ажиллуулах, сурагч оролцооны хөтөлбөр-төсөл хэрэгжүүлж, мөн сум орон нутгийн өмнө тулгараад буй шийдлээ хүлээж байсэн олон асуудлуудыг эрэмбэлэн ИРГЭДИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион явуулж амжилтанд хүрсэн байна.

Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг  Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоог хангах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон байна. Олон нийтийн оролцоо нь цогц оролдлого байх ёстой гэдэг утгаараа хүмүүсийг өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оролцуулах, хэлэлцэгдэж буй хуулийн төсөл, журамд саналыг нь авах гээд шйидвэр гаргах бүх түвшинд нь оролцуулах нь чухал юм.

Сайн жишээ:  Сумын нутгийн удирдлага, төр захиргааны байгууллага нь 2012 оны сонгуулиар шинээр сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн аваад иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсох үүднээс хэд хэдэн удаа олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг өөрсдөө санаачлан зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдийн дунд судалгаа явуулж, нэн тэргүүнд өөрчлөх, шйидвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хүсэлтийг нь авчээ. Төрийн албан хаагчид, удирдах ажилтнууд төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх болон орон нутагтаа хэрэгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэхдээ иргэдээсээ асуулгүй шийдвэр гаргадаг засаглалын өнөөгийн нийтлэг тогтолцоотой харьцуулахад энэхүү санал санаачлага нь шинэ өвөрмөц зүйл байлаа.

Энэ жишгээр сумын удирдлагаууд, орон нутгийн засаг захиргаа нийтийн тээвэр, хог хаягдлын асуудлыг иргэдийн оролцоотой хэрхэн шийдвэрлэсэнийг харуулж байгаа юм.

Сайн жишээ: 2  Хотын хог хаягдлын асуудал

Хотоо цэвэр сайхан хоггүй байлгах нь сум төдийгүй суурин газруудын бас нэгэн тулгамдсан асуудал байдаг. Иргэдээс ирсэн саналын талаас илүү хувь хогны асуудлыг хөндсөн байсан юм. Айл өрхийн хогыг тогтмол авч чаддаггүй, хог хаягдлын үйлчилгээний хураамж нь хог хаягдал цуглуулж ачих зардлаасаа хамаагүй доогуур тогтоогдсон бөгөөд сумын хэмжээнд хоёрхон хог тээврийн машинтай гэх хүндрэлүүд байсан нь иргэд оршин суугчдын санал ихэнхдээ энэ асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн юм.

Иргэдийн энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг өвөрмөц аргаар зохион байгуулагдсан юм. Асуудлыг иргэдтэйгээ хэлэлцэж шийдэхийн тулд хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм.

Нэгдүгээр үе шат: Энэ үеэр хот тохижуулах газарт тулгамдаж буй бэрхшээл, хүнд нөхцөлд ажилладаг хог тээвэрлэлтийн ажилчдын нөхцлийн талаар холбогдох албаныхан иргэдэд тайлбарлажээ, ингэхдээ зүгээр нэг тайлбар тавьсангүй хог тээвэрлэлтэнд одоогийн явж байгаа бүх техник хэрэгслүүдээ иргэдэд үзүүлэхээр хотын төв талбайд эгнүүлэн тавьсан байлаа. Мөн зорчигч тээврийн том оврын 3 автобус, нэг жижиг микро автобус ирсэн байв. Жилийн төсөв нь шатахууны зардалдаа л таардаг тул засвар арчилгаа хийх, сэлбэг хэрэгсэл ч авч чаддагүй аж.

Хоёрдугаар шат: Уулзалтанд оролцохоор ирсэн 64 иргэн, сумын удирдлага, хот тохижуулах газрын удирдлага, ажилчид нийт 82 хүн хотын хог хаягдлын цэг ямар байдалтай байгаатай газар дээр нь очиж танилцсан байна. Энд иргэдэд урьдчилан бэлтгэсэн 3 автобус үйлчилж иргэдийн өдөр тутам амьдралдаа хаягдал болгон гаргаж байгаа хог, түүнийг тээвэрлэж аваачдаг хотоос 8 орчим км газарт байрладаг “хогийн цэг” дээр аваачсан юм. Энэ арга хэмжээ нь орон нутгийн засаг захиргаанд цэвэр орчин бүрдүүлэхэд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг иргэдэд газар дээр нь бодитоор танилцуулж улмаар ТЭДНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ үүрэгтэй гэдгийг ойлгуулжээ.

Гуравдугаар шат: Хэлэлцүүлгийн дараагийн үе шат болох нээлттэй хэлэлцүүлэг нь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өрнөлөө. Хэлэлцүүлэгт эхний 2 шатны үйл ажиллагаанд оролцсон иргэд, холбогдох эрх бүхий албан тушаалтан, ажилтан ажиллагсад хамтран эхний шатуудын явцад үзэж танилцсан олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан яриа хэлэлцүүлэг амжилттай явагдаж үйлчилгээ хүртэгч, үйлчилгээ үзүүлэгч нар зөвшилцөлд хүрч чадсан юм. Хэлэлцүүлгийг Азийн сангийн төслийн хүрээнд  Сургагч багшаар бэлтгэгдсэн ИТХ-ын төлөөлөгч, Багийн засаг даргын сонгуультай хөтлөгч удирдан явуулсан байна.

Гарсан шийдэл, хүрсэн үр дүн: 1/ Хэлэлцүүлгийн үеэр хогны үйлчилгээний хураамжийг нэмэх нь хог тээвэрлэлтийг тогтмолжуулах баталгаа болно гэдгийг иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрөв.

2/ Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутгийн захиргаа хогны хоёр машин нэмж худалдаж авсан байна. Ийнхүү техник хэрэгсэл нэмж удалдан авснаар айл өрхийн хог хаягдлыг сард нэг удаа тогтмол ачиж байхыг үүрэг болгосон сумын Засаг даргын захирамж гаргав. Дараагийн нэг шийдсэн асуудал нь тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах үүднээс хогны үйлчилгээний сарын хураамжийг 50 хувь буюу айл өрхийн сарын хураамж 1000 төгрөгнөөс 1500 төгрөг,, үйлдвэрийн болон аж ахуйн нэгжүүдийн төлөх сарын хураамж 8000-аас 12000 төгрөг болгон нэмэгдүүлэв. Эдгээр төлбөр хураамжийн орлого нь орон нутгийн төсөвт ордог. Хууль бус хамаа замбараагүй байрладаг хог хаягдлын цэгүүдийг устгах зорилгоор сумын захиргаанаас шинэ байцаагчийн орон тоо бий болгож, торгууль ногдуулах болов.

Сургамж, туршлага Орон нутгийн засаг захиргаанаас шийдвэр гаргах түвшинд иргэдийг идэвхтэй татан оролцуулснаар эерэг үр дүнд хүрэх боломжтойг энэ жишээ харуулж байна.

 

Сайн жишээг дурьдвал:                              ДҮГНЭЛТ

1/ Иргэдэд ээлтэй хотын бодлогыг сумын засаг захиргаанаас боловсруулав.

Хэдийгээр манай улс харьцангуй төвлөрсөн тогтолцоотой ч сумын энэ жишээнээс харахад хязгаарлагдмал нөөцийн хүрээнд орон нутгийн удирдлага идэвхтэй ажиллаж, иргэдийнхээ төлөө өөрчлөлт хийж болдог, тэдэнтэй хамтран асуудлын шийдэл, гарцыг олж болдогийг харуулав.

2/Олон нийт, иргэдтэй зөвшилцөн, асуудлын ач холбогдол, шаардлагыг ойлгуулснаар иргэд нэмэлт төлбөр төлөхөд бэлэн байдаг. 

Олон нийтийн хэлэлцүүлэгт хамрагдсан иргэд нийтийн тээвэр, хог ачилтын үйлчилгээ зөвшөөрөгдөх стандартад хүрч, сайжирсан тохиолдолд нэмэлт хураамж төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Нийтийн үйлчилгээ үзүүлэгч газрын үйл ажиллагаанд зарцуулах төсөв бага байдаг, хүндрэл бэрхшээлийг орон нутгийн удирдлага, засаг захиргаа иргэддээ ойлгуулснаар талууд зөвшилцөлд хүрсэн байна. Төсөвтэй холбоотой хүндрэлийг иргэдэд нээлттэй ил тод танилцуулж, иргэдтэй зөвлөлдсөнөөр иргэд амьдралд нь ойрхон асуудалд нухацтай нааштай хандаж, асуудлыг хамтран шийдэхэд хувь нэмрээ оруулжээ. Үйлчилгээний төлбөр нь үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээнд байх нь тогтвортой үйлчилгээ үзүүлэх үндэс болдог. Дээр нь орон нутгийн захиргаа амлалтаа биелүүлснээр төрийн байгууллага болон иргэдийн хооронд итгэлцэл бий болсон нь тэдний хамтын ажиллагааг улам сайжруулах ач холбогдолтой юм.

3/ Орон нутгийн засаг захиргаа болон ИТХ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа албадлагын биш иргэдийн гаргасан санал дээр үндэслэгдэн улмаар олон нийтийн хэлэлцүүлгийн түвшинд хүрч шийдлээ хайж олон хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг бодлогын шйидвэрт тусган, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.  

Хууль тогтоох болон шийдвэр гаргах үйл ажиллагааны процедурын сайн жишээг эндээс харж болох юм. Монгол улсад гүйцэтгэх засаглалын эрх мэдэл өндөр, ИТХ-ын иргэдийнхээ дуу хоолой, санаа бодлыг бодлого боловсруулах, бодлогын шийдвэр гаргахад тусгах, тэдний төлөөлөл болох үүрэг, оролцоо сул байдаг боловч нутгийн удирдлагын байгуулагууд хамтран үр дүнтэй санаачлагатай ажиллаж чадвал богино хугацаанд орон нутагтаа иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн амьдралд ойр өөрчлөлт, шинэчлэлт хийх бүрэн боломжтойг энэ жишээ харуулж байна.

Дүгнэлт :  Яагаад хууль хэрэгжихгүй байна вэ, гэж бид ярьцгаадаг.    Энгийн үгээр хариулбал тухайн хуулийг хэрэгжүүлээд явах иргэн хүн хуулийн боловсруулалтанд оролцож саналаа өгөх нь өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал, дулимаг байна. Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа хуулиуд дээр хэлэлцүүлэг хийгдэж байгаа нь сайшаалтай боловч нийт олныг хамарч чадахгүй байсаар байна. Иргэд ч энэ тал дээр иргэнийхээ өөрөөс нь өөр хэн нэгэнд зориулж гаргаж байгаа мэт анзаараггүй хандсаар байгаад асуудлын гол зангилаа байна.  

4/ Орон нутагт, ИТХ-д болон засаг захиргааны байгуулагуудад иргэдийн оролцоог бодитой болгохь үүнд нэн түрүүнд, олон нийтийн хэлэлцүүлэг явуулахад төсөв зайлшгүй хэрэгтэй.

Сумын засаг захиргаа орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг иргэдтэй хамтран шийдвэрлэх хүсэл эрмэлзлэлтэйг энэ кейс судалгаагаар харуулахыг зорилоо. Хэдий ийм боловч иргэдийн дунд судалгаа явуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх, түгээх хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгарсаар байна.

Жишээ: Энэ сумын хэмжээнд сумын нэрийн тогтмол хэвлэл гэж байдаггүй, олон нийтийн телевиз нь алслагдсан багуудад стандартандаа  хүрч гардаггүй, иргэдийг мэдээ мэдээллээр хангах тогтолцоо сул, үүнд зориулсан шаардлагатай төсөв хөрөнгийн эх үүсвэр байхгүй зэрэг нь бас л бодож үзэх ёстой асуудлуудын нэг мөн. 

Иргэн нь оролцож, хамтран шийдэж байх нь иргэний зүгээс хариуцлагатай иргэн байх, өөрсдийн үндсэн нутаг орныхоо ирээдүй хөгжлийн төлөө санаа зовж суух, нийгэм болон хөгжлийн асуудлуудад гар бие оролцон туршлаг мэдлэгээ хуваалцаж байж гэмээн олонхийн эрх ашигт нийцсэн, оновчтой урт настай, хэрэгцээ, шаардлага хангасан амьд дүрэм журам үйлчилж эхэлнэ


НУИХ ТББ-ын тэргүүн Д.Бэрцэцэг

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%