Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан тодорхойгүй хугацаагаар нээлттэй завсарлага авав

2017-12-05

Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 6-ны өглөө 05:00 цаг хүртэл хуралдав. Хамгийн сүүлийн асуудал буюу ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг Төлөөлөгчдийн 59,4 хувийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулах санал гаргасныг тооллогын комисс танилцуулж, тогтоолоо хуралдаан даргалагчид гадуулан өглөө. 
Аймгийн ИТХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авсаны дараа хуралдааныг дахин үргэлжлүүлэхэд хуралдаан даргалагч, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан хуралд оролцох ёстой нийт Төлөөлөгчдийн ирц 50+1 хувьд хүрээгүй учраас дэгийн дагуу хуралдааныг нээлттэйгээр завсарлуулсан юм. 
Ойрын өдрүүдэд Төлөөлөгчдийн ихэнх нь УБ хот болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учраас хуралдааныг хэдийд үргэлжлүүлэн хуралдуулах нь одоогоор тодорхойгүй байна. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Юутай ч Монгол төрийн ажил нэг ч цаг, хором саатах ёсгүй учраас V хуралдаанаар хуулийн дагуу чөлөөлөгдөж, дараагийн даргад тамга тэмдгээ хүлээлгэн өгөх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх учиртай хэмээлээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%