Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГ, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ У ХАЙ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛАВ

2017-12-11

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зөвшөөрөл болон удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй албаны төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод албан ёсны айлчлал хийлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, У Хай хотын дарга Гао Ши Хун нар “Монгол Улсын Дархан хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т 2017.12.08 ны өдөр гарын үсэг зурлаа. Манай хоёр хотын харилцаа энэ оны 1 дүгээр сараас эхлэлтэй бөгөөд жил хүрэхгүй хугацаанд хотын удирдлага болон төлөөлөгчид харилцан бие биедээ айлчилсан. Хамтран ажиллах салбар чиглэлд санамж бичиг байгуулсан явдал хотуудын харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацаатай уралдан хөгжиж байгаагийн илрэл юм гэж удирдагууд онцлон дурьдаж байлаа. Хоёр хот, үйлдвэрлэл, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын салбаруудад хамтран ажиллаж, тохижилт, дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, чанар стандартыг сайжруулахад бодит ажлуудыг хамтран гүйцэтгэхээр боллоо.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%