Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ААШТ-НИЙ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

2017-12-14

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогч, насанд хүрэгчдийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил мөн уг тэмцээнийг аймгийн ИТХ-аас зохион байгуулсан /2017.12.09/ бөгөөд  тэмцээнд Дархан, Хонгор, Шарын гол сумаас шалгарсан эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр тамирчид оролцон тойргийн системээр тоглож, оюун ухаанаа сорив.
Тэмцээний нэгдүгээр байранд Ц.Мөнхбат, хоёрдугаар байранд Б.Наранбаяр, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байранд Ц.Сэргээ нар түрүүлж, Улсын аварга шалгаруулах тэмцээний эрх авсан юм. Уг тэмцээнийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч,  Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Г.Алтантуяа нар ивээн тэтгэсэн бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Алтантуяа нар /2017.12.13/ гардуулан өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%