Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Б.ЖАВХЛАН ГИШҮҮН 15 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2017-12-18

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 15 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо. Дархан-Уул аймгаас 100 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт өрсөлдсөнөөс нийгмийн идэвхи санаачилга, сурлагаараа манлайлагч 15 оюутан шалгарч батламжаа Төрийн ордонд гардан авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулж, олон идэвхитэй арга хэмжээ төлөвлөсөн. Үүний нэг нь Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөр зарлаж, анхны жилдээ шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр курсийн шилдэг оюутнууд байгаа юм.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%