Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН СОНГБУГ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-12-19

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Хурлын ажлын албаны ажилтан 6 хүний бүрэлдэхүүнтэй зочид арванхоёрдугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2006 оноос найрамдалт харилцаа хамтын ажиллагаа  тогтоон харилцаж байгаа билээ. 

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ. 
Уулзалтын эхэнд Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчдөд Монгол улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Чингэлтэй дүүрэгт тавтай зочлохыг ерөөв.
Сонгбуг дүүргийн Төлөөлөгчид  Чингэлтэй дүүрэгт албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцлоо.
Зочид Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээний төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн номын өргөө, 5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, Цагдаагийн 2-р хэлтэсийн камержуулалтын системтэй тус тус танилцах юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%