Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг сумдад ажиллаж байна

2017-12-21

Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах ажлын хэсэг өнөөдөр /2017.12.20/ Орхон сум, Дархан сумын уурын зуух, өвсний нөөцтэй танилцлаа. Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, ОБГ, МХГ-ын холбогдох удирдлагууд багтсан юм. Орхон сумын хувьд нийтдээ 5-н уурын зуух ажилладаг бөгөөд “Орхон Дэлгэр” ХХК 4-н уурын зуух хариуцдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 15-н хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бол “Нэгдэл Трейд” ХХК-ийн хариуцдаг 1 уурын зуух 5 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Жимс ногооны орон гэгддэг Орхон суманд 2000 боодол өвс, тэжээлийн тухайд худалдан авахаар холбогдох газартай гэрээ байгуулжээ. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах ажлын хэсэг Орхон суманд ажилласны дараачаар Дархан сумын 3 дугаар багт байрладаг “Дархан мөнхийн илч” ХХК-ийн нүүрсний нөөц, уурын зуухтай танилцлаа. Тус компани нь нэг сар 15 хоногийн нүүрсний нөөцтэй бөгөөд тулгамдсан асуудал өнөөдрийн байдлаар байхгүй талаар танилцууллаа. Харин Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийг дулаанаар хангадаг уурын зуух 10 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа ажээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%