Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөглийн агентлаг, НҮБ-ыг хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдсан "KHURAL.MN Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарч Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ шалгарчээ.
Энэхүү уралдаан 3 дахь жилдээ зарлагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ нь 3 дахь жилдээ дарааллан шалгарч байгаа юм.