Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 онд 60 гаруй төсөл, арга хэмжээнд 7,2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

2017-12-26

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагджээ. 2018 онд нийт 60 гаруй төсөл арга хэмжээнд 7,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Томоохон төсөл арга хэмжээг дурьдахад : Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үндсэн тосгоны 3 барилгыг дахин төлөвлөж 5 давхар 55 айлын орон сууц барих ажилд 2,5 тэрбум төгрөг, Миний монгол цэцэрлэг хүрээлэнд Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолборыг шинээр барих, Залуучууд театрын зүүн урд талбайн тохижилт, авто зогсоол, Үйлчилгээний төвөөс Дархан Номингийн уулзвар хүртэлх төв авто зам дагуух гэрэлт гудамж, Дархан сумын 6,7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх авто замыг хатуу хучилттай болгох ажлын 2 дугаар шат зэрэг ажлууд төлөвлөгджээ. Мөн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэг худалдан авах, багийн төвийн барилга барих зэрэг 60 гаруй томоохон төсөл арга хэмжээнд нийтдээ 7,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%